Төр улсын төлөө зүтгэж байна гэгддэг хүмүүс увайгүй зан гаргаж, төсвийн мөнгө төгрөг шамшигдуулсан гэх асуудлууд гардаг ч, хариуцлага тооцох асуудал бараг байдаггүй. Харин саяхан Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга баригдаж цагдан хоригдсон асуудал олны анхааралд байгаа.

Тэгвэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мөн шалгагдаж магадгүй гэсэн мэдээлэл гарсан. Харин тэрбээр энэхүү мэдээллийн талаар хэлэхдээ өөрийг нь гүтгэж байна гэлээ. Түүнчлэн хууль хяналтын байгууллагууд нь шалгах асуудал байгаа бол шалгаад үнэн зөвийг тогтоох байх хэмээн хэлж байна.
П.Урнаа
Сэтгэгдэл (1)