АН-ынхан дахиад ҮЗХ-аа хийх хэрэгтэй болж байх шиг байна. Юу гэхээр Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг МАН дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Н.Алтанхуягийн удирдаж байсан, шинэчлэлийн гэх Засгийн газрын танхимд ажиллаж байсан, эдийн засаг эдүгээгийн хүндрэлтэй нүүр тулахад, өр бий болгоход оролцсон гол хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжих боломжгүй гэж МАН-ын Удирдах зөвлөлөөс үзсэн. 21 гишүүнтэй тус зөвлөлийнхнөөс санал хураалт авахад 63 хувь нь Ч.Сайханбилэгийг дэмжээгүй байна. Тэгэхээр УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийн шийдвэрээ дагана гэдгийг бүлгийн дарга С.Бямбацогт дуулгаж байна.

За харин МАН-ын дарга М.Энхболдын тухайд өмнөх Засгийн газрын алдааг засч, залруулах Засгийн газар гарч ажиллах ёстой хэмээн үзэж буйгаа хэллээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна