Ч.Сайханбилэг яагаад МАН-ын хаалга татав?
2014/11/19

АН-аас ерөнхий сайдын суудалд нэр дэвшээд буй Ч.Сайханбилэг өчигдөр сөрөг хүчин болох  МАН-ын бүлгийн хуралд оролцсоноор ээлжит дуулианаа дэгдээлээ. Тэрээр ерөнхий сайдад нэр дэвшиж буй асуудлаараа хэлэлцэхээр тэдэнтэй уулзах саналыг өөрөө тавьсан байна.

Түүнтэй хамт хөтлөлцөн орсон хүн бол АН-ын дарга З.Энхболд бөгөөд тэд “цаашид хоёр нам нэгнээ ойлгож олон асуудлаар зөвшилцөн улстөржиж, талцан хуваагдахгүйгээр ард түмнийхээ төлөө сайн ажиллах ёстой” гэх мэтчилэн ярьжээ.

Арслан бар мэт арсалддаг сөрөг хүчнийхээ өмнө Ч.Сайханбилэг “сайдын суудал”-ын төлөө хадаг барин мөргөсөн гэхэд буруудахгүй л болов уу. Хэдхэн хоногийн өмнө экс ерөнхий сайд сайдын суудлаа авч үлдэхийн тулд намаа зарж идсэн муу нэртэн болж хөөгдсөнийг АН-ыхан ийм хурдан мартах учиргүйсэн. Ч.Сайханбилэгийг ийм нүүдэл хийнэ гэж хэн ч төсөөлөөгүй биз. Ямартай ч түүний эрх мэдлийн төлөө МАН-ын өмнө шалдаа буусан явдал олонд сайхан санагдахгүй л байгаа болов уу.

МАН-ын бүлгийн гишүүн Ч.Хүрэлбаатар “АН-аас манай намтай Ч.Сайханбилэгийг зөвшилцөхөөр бичиг ирүүлжээ. 2012 онд Н.Алтанхуягийг томилох үед МАН-тай зөвшилцөх шаардлагагүй гэж байсан санагдана” хэмээн твиттертээ жиргэжээ. Энэ мэтчилэн түүнийг ийм үйлдэл гаргасанд олон хүн эгдүүцэж байгаа гэдэг нь ойлгомжтой.

Ч.Сайханбилэгийн “бөндгөр” чухам ямар ухаан сийлж МАН-ын хаалга татсаныг хэн ч тааварлашгүй.

П.Урнаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    тэнэг гар вэ
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
Сонин хачин