
Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдын суудалд Ч.Сайханбилэгийн нэрийг дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн билээ. Харин Б.Наранхүү, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан \Шонхор\, Р.Амаржаргал \МҮДН\, Б.Болор \МҮДН\, Д.Арвин, Р.Бурмаа \МоАХ\, Д.Зоригт, Н.Батбаяр, М.Батчимэг нар түүнийг дэмжихгүй байгаагаа саналаараа харуулсан.

Эдгээр эрхмүүдийг ийм санал дарж байгаад зарим хүмүүс үл ойлгон гайхацгааж байгаа ч намынхаа эсрэг товчлуур дарсан болохоор “эсэргүү”-нүүд гэж нэрийдэж байгаа нь нууц биш. Харин сайдын суудалд нэр дэвшсэн хоёр эрхэм бие биенийхээ эсрэг товчлуур дарж, өөр өөрсдийнхөө төлөө дэмжсэн товчлуур дарж үнэн төрхөө бататгасан юм.

П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна