УИХ-ын гишүүн Ж.Батзандан орон нутгийн намын дарга нарт “араамандаа яйжигнаарай” гэж хэлсэн нь олны чихэнд содон туссан. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ж.Батзандангийн хэлсэн үгийн тухайд хүн юу бодож, юу ярьж байгаа тал дээрээ анхаарах хэрэгтэй. Бодол гэдэг бол аюултай зүйл. Бодол бол вирус шиг, буруу бодлоос буруу үйлдэл гардаг. Хүн бодлоо хянадаг байх хэрэгтэй. Үгээ битгий хэл гишгэсэн мөрөө эргэж харж байх хэрэгтэй.” хэмээн хэлэв.

Тэгвэл Ерөнхийлөгчөөс ийм үг дуулсан Ж.Батзандан “Би сайд майд болохгүй ээ. Давхар дээлгүй байцгаая” хэмээн бичиж сууна. Уг нь түүнийг сайд болгох асуудал яригдаад байсан юм байхгүй ч, нөгөө дур эзнээ голохгүй гэдэг шиг өөр дээрээ фокус авчирдаг зангаараа л асуудалд хандаад байх шиг.
Уг нь тэрбээр “Шинэ ЕС, эдийн засаг, сангийн бодлогоо Р. Амаржаргалд хариуцуулж нэг баг болоод зvтгэх хэрэгтэй болов уу.” гэж ирээд л бичээд байсан. Гэтэл Р.Амаржаргал биш Ч.Сайханбилэг нэр дэвшигчээр тодорсон учраас, чимээгүй болчихоод байгаа билээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл (3)