Гишүүдийн утаснаас явуулсан мессежний эзэн олджээ
2014/11/17

УИХ-ын гишүүдийн ашигладаг гар утасны дугаараас өөрсдөд нь болон бусад хүмүүст мессеж илгээсэн гэх асуудал гарсан билээ.  Тодруулбал, “1. Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2. Bank of China-гаар барьцаалуулж, 3. Гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү” гэсэн мессеж ирж, аравдугаар сарын сүүлээр нэлээдгүй шуугиан дэгдээсэн. Харин “Мобиком” компанийн зүгээс энэ асуудлын хариуд “Румын, Мальт зэрэг улсаас ирүүлснийг тогтоосон” хэмээн мэдэгдэж байсан.

Манай улсын Тагнуулын байгууллагынхан үүнийг шалгаад Монголоос, тэр дундаа УИХ-ын сөрөг хүчний нэгэн гишүүний утаснаас бичсэнийг тогтоосон гээд байгаа. Гэхдээ ”Энэ нь зүгээр халхавч байхыг үгүйсгэхгүй тул нарийвчлан шалгаж байна. Гэхдээ одоогоор мэдээлэл өгөх боломжгүй, УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн” хэмээн эх сурвалж хэлж байна. Энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд хамаарах тул цаашид шалгалтыг зохих хууль журмын дагуу явуулах эрх нь УИХ-д байгаа гэнэ.

Л.Номин 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин