“Женко” гишүүний шинэ алба
2014/11/17

УИХ-ын гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны Бодлого хэрэгжүүлэх зөвлөлийн захирлаар томилогджээ. IJF-ийн саяхан болсон Удирдах зөвлөлийн хурлаас энэ шийдвэр гарсан бөгөөд өнгөрсөн баасан гаригт Монголын жүдо бөхийн холбоонд албан ёсоор мэдэгдсэн байна.

Х.Баттулга нь  Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр 2006 оноос ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд манай баг тамирчдын чансаа  өсч, дэлхийн болоод Олимпийн наадамд амжилттай оролцож, улмаар дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэх болсон билээ.

Л.Номин 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин