Яадаг ч байсан энэ долоо хоногтоо багтан ЕС-д нэр дэвшигч тодорхой боллоо. АН-ынхан дотроо хагаралдан, хэмлэлдсэн ч Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэв. Хаа хаанаа цаг алдах хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа учраас түүнийг дэмжих нь ойлгомжтой. Өчигдөр шөнө шийдэлд хүрсэн ҮЗХ-ны хуралд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Р.Амаржаргалыг, АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн юм. Тэгээд Н.Алтанхуягтай ойрын хүн харагддаг ч, цаагуураа бол Н.Алтанхуягаа унагах операци явуулсан гэгдээд байсан Ч.Сайханбилэгийг ЕС-д тохирно гэж үзэцгээлээ. Нөгөө талаас Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болбол Шинэчлэлийн Засгийн газрын бодлого үргэлжлээд явна гэж харагсад бас бий. Ер нь бол МАН-тай хамтрах талыг тэр барьж магадгүй гэх. Гэхдээ МАН-д хорлогдсон Н.Алтанхуяг нь үүнийг дэмжихгүй байх магадлалтай. Тэгэхээр ойлголцол, тохироо явагдана гэсэн үг.

Юутай ч бусдаасаа харьцангуй нэр цэвэр гэгддэг Ч.Сайханбилэг ЕС болох нь. Тэр улстөр бус жинхэнэ улсын эрх ашгийг Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн урьтал болгож чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Сануулахад, СГЗ Г.Жамьян гуай “Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг тэргүүтэй хэсэг бүлэг хүн, ард түмнийхээ итгэлийг хэзээ ч хүлээж чадахгүйгээ мэдээд ийнхүү луйвар хийсэн юм. Үндсэн хуулийн заалт хүчин төгөлдөр байгаа цагт, ямар ч хууль дүрэм үүнтэй зөрчилдөх ёсгүй. Үүнийг Үндсэн хуулийн Цэц манаад сууж байх учиртай. Тэр “манаа”-нуудын байгаа царайг! Үндсэн хууль зөрчсөн энэ мэт өчнөөн луйврыг хараад, юу ч болоогүй юм шиг өндөр цалин хангамж хүртэж суугаа. Намын нэрсийн жагсаалт гэгчээр гарч ирэгсэд, тэдний дундаас Ч.Сайханбилэгийн загнаж байгааг бид өдөр бүр телевизийн дэлгэцнээс харж байгаа. Дэндүү даврах юм даа.” гэж байсан удаатай шүү. Гэхдээ тэгээд тэр ЕС болох нь тодорхой байхад түүнд эерэг талаас нь амжилт хүсье. Ингээд 28 дахь Ерөнхий сайдын танилцуулгыг хүргэж байна.
Чимэдийн Сайханбилэг
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил:
1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль
1991 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль Түүхийн багш мэргэжлээр
1995 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр
2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургууль тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол:
Хууль зүйн ухааны магистр
Ажилласан байдал:
1991 онд Монголын залуучуудын холбоонд ажилтан
1992-1997 онд Монголын залуучуудын холбоонд Нарийн бичгийн дарга
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1997-2002 онд Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч
1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд
2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал
2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга
2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Шагнал:
2005 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл
2006 онд Алтангадас одон
2011 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Сэтгэгдэл (8)