Дебют: Би Чойжоод эхэлж дурласан

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ж.Энэрэлийг “Дебют” булангийн зочноор урьсан юм. Залуу нас, өвөрмөц ялгарал, гоо сайхан, өгөгдөл, мэдрэмжээрээ өөрийн орон зайгаа буй болгох учиртай загварын талбарт тодрон гарч ирж буй түүний яриаг хүлээн авна уу. 

 

                              Аавыгаа саяхан мэдсэн 

- Залуу модель Энэрэлийг залуус андахгүй мэддэг болж. Хэн дуртай нь энэ салбарт гялалзаад байж чадахгүй л дээ. Яагаад заавал загварын хүн болсныг чинь эхлээд асуумаар байна?

-Би модель болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Арван жилд байхад ээж маань намайг алхаа гишгээ сур гээд  “Торго”  салонд явуулсан юм. Тэгээд тайз, загвар гэдэг зүйлтэй анх танилцахад, их гоё санагдсан. Тэнд тодорхой хугацаанд бэлтгэгдсэний дараа “Торго”-ын шоу болсон юм. Би шалгаруулалтанд нь оролцоод тэнцээгүй. Тиймээс дараа нь заавал тэнцэнэ дээ гэсэн зорилго өөртөө тавьж, загварын карьераа эхлүүлсэн гэж болно.

-Аливаад бууж өгөх, ялагдах дургүй зан чинь хөтөлсөн байна. Тийм үү?

-  Өмнө нь би өөрийгөө тайзан дээр загвар өмсөөд алхаж байна гэж төсөөлж байсангүй. Загварт орсноор би том мөрөөдөлтэй болсон.  Өрсөлдөөнд ялагдана гэдэг нь дайнд ялагдаж байгаа хэрэг биш шүү дээ.  Би багаасаа л ямар нэг юманд ялагдах дургүй хүүхэд байсан. Хүн хийж байгаа юмыг би яагаад хийж чадахгүй гэсэн үүднээс ханддаг.

-Тэгвэл хор шартай гэмээр энэ зан тань ээж аавынх нь хэнд байдаг вэ. Ер нь өөрөө царай төрхөөрөө хэнийг нь илүүтэй дуурайсан бэ? 

-Ер нь хэн хэнийг  нь дууриасан байх. Би аавыгаа илүү дууриасан. Манай ээж шар. Тийм болохоор би аавыг л их дууриасан байгаа юм. Хамар, чих гээд л аавтай адилхан. Ээж том чихтэй гэхдээ дэлдэн биш.

Гэхдээ би  аавыгаа саяхан мэдсэн. Өмнө нь ерөөсөө мэддэггүй байсан юм. Аавтайгаа саяхнаас л холбоо тогтоосон.

-Ааваасаа хол өссөн юм байна. Өнгөрсөн жилүүдэд эцэг хүний орон зай, нөмөр нөөлөг үгүйлэгдэж л байсан байх даа?

-Манай аав ээж хоёр өөрсдөө бага залуу байхдаа намайг гаргасан юм билээ. Ээж маань 19 настайдаа намайг төрүүлсэн. Багадаа бол аавыгаа тэгж их үгүйлж байсангүй. Арван долоо найман нас хүрээд л их үгүйлсэн санагдаж байна. Манай ээж олон ахтай л даа. Би ах нарынхаа дунд л өссөн. Тэгээд ч ээж маань намайг юугаар ч дутаагаагүй, их дайчин эмэгтэй байдаг юм. Энэ завшааныг ашиглаад ээждээ баярлалаа гэж хэлье.

-Бага байхдаа ээжээсээ аавыгаа асууж л байсан байх даа. Аав нь хаана байдаг юм бэ?

-Би ерөөсөө асууж байгаагүй. Америкт  олон жил амьдарч байгаа хүн. Хөгжим бүжгийн коллежид  сурч байсан урлагийн хүн. Би  “Лемонс” хамтлагийн  Одноо ахтай юм ярьж байгаад манай аав ХБК-ийн хийлийн ангид сурдаг байсан, тэр гэдэг хүн  юм байна лээ гээд хэлсэн чинь “Өө Хатнаа ах уу” гээд л. Мэдэж байсан. Тэгээд анх аавтай холбогдсон.

 -Аавтайгаа уулзаагүй байгаа  гэсэн үг үү?

-Хараахан уулзаж амжаагүй байна. Байнга холбоотой байгаа.

-Олонд танигдаж яваа ийм сайхан охиноороо аав нь бахархаж байгаа байх даа. Ер нь хэзээ охинтойгоо уулзана гэж байна?

-Би одоо бараг хорь хүрчихлээ. Тэгээд намайг өөрийн гэсэн карьертай гэдгийг мэдээд их баярлаж,  бахархаж байна гэж байсан. Ирэхийн тухайд мэдэхгүй байна. Уулзахаар бол би л очиж уулзах байх. Намайг төрсний дараа л гадаад руу яваад, тэндээ суурьшсан юм билээ.

-Аав, ээж хоёр тань хоёулаа шинэ амьдрал зохиосон уу?

-Аав саяхан нэг бүсгүйтэй хуримаа хийсэн байна лээ. Хүүхэдгүй.  Харин ээж маань манай дүүгийн аавтай гэр бүл болоод нэлээд удаж байгаа. Мөн саяхан л хүүхэдтэй болсон. Манай дүү  одоо нэг ой өнгөрөөд явж байна.

 

 

-Ийм олон жилийн дараа дүүтэй болоход ямар мэдрэмж төрж байна?

-Сонин л мэдрэмж төрдөг юм байна лээ. Тэгээд  дасчихдаг юм байна лээ.

 

 

 

Залуу охидыг нэрд гараад ирэхээр эрчүүд татаж чангаадаг

 

-Ингэхэд  өөрийг тань загварын А үсгийг   Азийн хатан хаан  Г.Оюунгэрэлээр  заалгуулсан гэж дуулсан. Г.Оюунгэрэлийн шавь гэдэг утгаараа  бусад моделиудаас  юугаараа ялгардаг бэ?

- Тийм ээ. Миний багш. Яг Г.Оюунгэрэл багшийн шавь нар дундаас модель болоод гарч ирсэн нь Оюун-Эрдэнэ бид хоёр. Багшийн хувьд алхааны техник маш сайн.  Загварт  алхаа хамгийн чухал. Мөн багш маань шудрага нээлттэй хүн. Харьцахад амар байдаг. Зөвлөх юман дээр маш сайн зөвлөгч.

-Ер нь загварын ертөнцөд хөл тавьж байхад хамгийн хүндрэлтэй зүйл юу байсан бэ?

-Надад хүндрэлтэй зүйл байгаагүй. Хамгийн гол нь загвараас гадна өөр бусад салбарт ч маркетинг муу байдаг болов уу. Манайд  өөрсдөө хувцас үйлдвэрлэдэггүй учир шоу бараг болдоггүй. Ажил бага байдаг. Бусад орнуудад зөвхөн моделио хийгээд явахад санхүүгийн хувьд боломжтой байдаг.  Монголд бол зөвхөн загвар өмсөөд амьдрана гэдэг хэцүү.

-Гэхдээ өөрөө бусад залуу моделиудтай харьцуулахад  харьцангүй эрэлт ихтэй. Олон компанийн нүүр царай болж байна. Ер нь  чи бусдаас юугаараа ялгарч чадаад байна гэж өөрийгөө хэлэх вэ?

-Хүмүүсээс онцгойрон ялгарах гэсэн бодол надад байдаггүй. Өөрийнхөө хийх ёстой юмыг зуун хувь хийхийг хичээж яваа.

-Аль сургуульд сурч байна вэ?

-МУИС-ийн Олон улсын харилцааны ангид  сурч байгаад  чөлөө авчихсан байгаа.

-Ямар шалтгаанаар чөлөө авсан юм  бэ?

-Өө тэгээд  ажилтай болоод түр зуур чөлөө авсан. Миний хийх ёстой юм биш юм шиг санагдаад чөлөө авсан л даа.  Өөрийгөө таньж мэдсэний дараа мэргэжилээ сонгоё гэж бодож байгаа. Би зургаан настайдаа сургуульд анх орж байсан. Тэгэхээр их сургуульд бас эрт орсон.  Тийм болоод ч тэр үү миний хийх ёстой юм юу вэ гэдгийг мэдээгүй байж сургуульд орчихсон гэх үү дээ.

-Загварынхан хоосон толгойтой гэх  тодотгол байнга дагадаг л даа. Үүнд манай модель охид  их шүүмжлэлтэй ханддаг. Өөрөө бас үүн дээр өмөөрч хандах болов уу, яах бол?

- Аль ч салбарт толгой муутай хүмүүс байна. Юмаа хийгээд хажуугаар нь толгойгоо цэнэглээд явж байгаа хүмүүс ч байгаа. Тийм болохоор битгий загварынхан ганцхан толгой муутай гэж яриач ээ гэж хэлмээр санагддаг. Ганц хоёр хүнээс болж бүгдийг нь бас тийм нүдээр битгий хараач ээ. Дээрээс нь салбарынхаа нэрийг битгий унагаагаач ээ гэж охидуудад хэлмээр байна.

-Загварын охидууд эрчүүдийг бээлий шиг сольдог гэгддэг. Олны танил эрчүүдтэй ээлжлээд л нэр холбогддог. Үүн дээр юу хэлэх вэ?

- Хувь хүн болж төлөвшөөгүй залуу бага охидыг нэрд гараад ирэхэд эрчүүд татаж чангаадаг. Охидууд жаахан байна. Дээрээс нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах зүйл байна. Гэхдээ эмэгтэй хүний ариун нандин зүйлээ битгий алдаасай гэж хэлмээр байна. Үнэ цэнэтэй зүйл гэж байна. Энэ бүхэнд гэр бүлийн хүмүүжил их нөлөөлдөг байх гэж боддог. Гэр бүлийн хүмүүжил сайтай хүмүүс алдах нь ховор байдаг болов уу. Мөн хоёр дахь гэр болсон агентлагууд энд бас их анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

-Агентлаг гэснээс  агентлагийн удирдлагууд өөрсдөө залуу охидыг зуучилдаг гэж яригддаг. Ямар нэг сэжүүр тэндээс гарсан болоод ийм яриа гарсан болов уу. Яасан юм бол?

-Сая   хэлсэнчлэн залуу охид  хөл алддаг байх. Ямарваа нэг хүлээн авалт үйл ажиллагаан дээр очлоо гэхэд хөрөнгө мөнгөтэй, чинээлэг бизнесмэнүүд өөрсдөө татаж чангаагаад ийм байдалд оруулдаг байх. Үүнд ганцхан юм бий. Хувийн хүмүүжлээс болоод ийм асуудалд их ордог.

-Тэгвэл өөрт тань эрчүүд болзох санал хэр их ирүүлдэг вэ?

-Одоо ч тийм юм  байдаггүй л дээ.

-Тийм гэж үү. Яагаад?

-Яагаад гэхээр би найз залуутай хүн. Тэгээд ч би их зантай харагдахыг хичээдэг. Би халдашгүй баймаар байдаг. Мундаг боловсрол мэдлэгтэй эмэгтэйчүүдэд эрчүүд тэр бүр халдаж чаддаггүй шүү дээ. Яг л тийм баймаар байдаг. Тэгээд ч над руу нээх олон залуучууд халддаггүй ш дээ.

 

Амгаа бид хоёрын зан ааш таараагүй 

 

-Нэг үе загвар өмсөгч О.Амгаланбаатар та хоёрыг загварын сайхан хос  гэж нэрлэж байсан. Хэр удаан үерхсэн бэ?

-Хоёр жил үерхсэн.

-Яагаад салчихав. Болж бүтэхгүй зүйл юу байв. Анхны хайр чинь мөн үү?

-Амгаа миний анхны хайр мөн. Анх 14-тэй байхдаа Амгаатай нийлж байсан. Зан ааш таараагүй. Тэгээд л салсан.

-Уг нь нэг салбарын хүмүүс бие биенээ илүү ойлгомоор...

-Бие биенээ ойлгодог байсан уу гэхээр ойлгодог байсан. Зан ааш таараагүй гээд байгаа нь Амгаа жаахан хартай,  дээрээс нь  огцом ууртай. Уураа барьж чаддаггүй байсан.

-Салсны дараа эргээд нийлье гэж Амгаа гуйсан уу?

-Бид хоёр салах гэж  нэг жил зууралдсан. Тэгээд нэлээн юм болсоон болсон.

-Шууд салж чадахгүй нэлээн эргэлзээ байжээ дээ?

-Өө эргэж нийлэх гэж зөндөө үзсэн. Гэхдээ болохгүй юм болдоггүй л юм билээ.

-Гэхдээ л анхны хайртайгаа багагүй хугацаанд үерхээд, сайхан дурсамжуудтай үлдсэн байх. Тийм үү?

-Тийм л дээ. Тэгээд гомдох тусам итгэл байхгүй болно. Сэтгэл бас холдоно. Хайр хөрнө. Эргэж нийлсэн ч гэлээ эргээд л нөгөө асуудалтай тулгарна.

-Ж.Энэрэл өөрөө ямар ааш зантай хүн бэ?

-Би тухайн моментдоо тааруулаад явчихдаг. Гэхдээ би ууртай. Түргэн зантай ч уураа барьж чаддаг. Ганцаараа байхдаа уураа гаргачихдаг. Мөн өөрийгөө хаана хэзээ уурлах ёстой гэдгээ мэддэг. Би тийм хүн. Уурласан ч хурдан мартаж бусдыг уучилж чаддаг. Бие биенээ хайрласан бол бие биенийгээ уучилж чаддаг байх хэрэгтэй.

 

                        Нэг л өөр мэдрэмж төрсөн 

-Одоо үерхэж байгаа найз залуу тань  дуучин Б.Чойжоо. Та хоёр  анх яаж танилцав?

-Бид хоёр анх жирийн найзууд байсан. Фэйсбүүкээр харилцдаг байсан. Тэгээд нэг удаа манай найзын найз Б.Чойжоотой уулзах уу гээд л. Тэгээд  анх уулзаж байсан. Тэр үед  Б.Чойжоо гитартайгаа гараад ирчихсэн. Дуу дуулаад л. Надад нэг л өөр мэдрэмж төрсөн. Ямар ч хүнээс авч байгаагүй тийм мэдрэмж байсан. Үгээр илэрхийлж мэдэхгүй байна. Гэсэн ч тухайн үедээ нээх тоогоогүй л дээ. Тэгээд  бодогдоод л, найзууд шиг уулзалдаж байгаад дотно болсон.

-Үерхээд хэр удаж байна?

-Жил гаруй  болж байна.

-Б.Чойжоо өөрөө дуугаа бичиж дуулдаг. Чамд зориулж гаргасан уран бүтээл бий юу?

-Одоохондоо тийм юм байхгүй. Би өөрөө ч энэ талаар бодож, хүсэж байгаагүй.

-Яг чиний хайж явсан залуу мөн үү?

-Мөн байх гэж бодож байна. Бид хоёр залуу хүмүүс учраас цаашид юу болохыг мэдэхгүй байна. Би одоо мөн гээд хэлж байхад дараа нь өөр зүйл болж бас болно шүү дээ.

-Ер нь хамтарч амьдарч эхлээгүй юм байна, тийм үү?

-Ерөнхийдөө байнга л цуг байдаг даа.

-Хэн хэнийхээ гэр бүлийнхэнтэй   танилцчихсан уу?

-Манай ээжтэй танилцсан. Ээж маань сайн ханддаг. Б.Чойжоогийн ээж ч гэсэн надад сайн ханддаг.

-Чойжоо  хэр романтик вэ.  Чамайг хэзээ хамгийн  их бүр  мартагдахааргүй баярлуулж байсан бэ?

-   Би хайр сэтгэлийн тал дээр жаахан хүүхэд шиг байдаг. Бараг хүмүүсийн мэдэхгүй хэлээр бие биендээ эрхлээд байж байдаг. Ерөнхийдөө жижигхэн зүйл дээр баярлачихдаг.

 Анх намайг нэг их  их тоодоггүй байсан юмаа. Цаадах чинь яг л нөгөө загварын охидууд ийм тийм гэсэн бодолтой байсан. Би жаахандаа шоуддаг байсан. Тэгээд би нэлээн араас нь чаргууцалдсан.

-   Чи  эхэлж дурласан байна, тийм үү?

-     Бараг л. Анх “Хүрч чадахгүй”-г сонсоод л монголд ийм сэтгэлээсээ амьдаараа дуулдаг дуучин байдаг юм уу гэж уулга алдаж байсан. Миний сэтгэлд их ойр байсан. Тэгээд л уулзаж, танилцсаны дараа өөрөө утсаар залгаад л.  Бусад залуучууд чинь ядаргаатай. Харин Чойжоо тийм биш. Тэс өөр. Тийм болохоор ч надад дараа нь хайртай гэж хэлэхэд их баярласан даа.

-Тэгвэл найзууд чинь чиний сонголтыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Надад сайхан байгаа болохоор миний найзуудад  ч гэсэн таалагддаг. Найзуудын хувьд бол би тийм ч олон найзтай биш. Найз гэсэн худлаа нэр зүүгээд явж байгаа хүмүүсээс аль болох хол байхыг боддог. Яг сайн найз гэх юм бол хоёр гурван л найз байгаа. Чанар муутай олон найз хэрэггүй ш дээ. Чанартай,  миний алдаа дутагдлыг ил шулуухан хэлчихдэг намайг ойлгож дэмждэг чин үнэнч хүнийг л би найзаа гэж сонгодог.

-Загварын охидууд хоорондоо нэг их сайн найзууд байдаггүй юм шиг. Энэрэлд загварын найзууд бий юу?

-Загварынхнаас нэг  их байхгүй. Ганц хоёр л. Тэгээд сүүлийн үед найзалж нөхөрлөхөөс илүүтэй хэлбэр их хөөдөг болчихсон. Шоудаж цэнгээд явж байх жишээтэй.

 

                                Би шоудах дургүй 

-Шоудаж цэнгээд, хэлбэр хөөдөг болчихсон гэж хэллээ. Чи өөрөө хэр их шоудаж байна. Шоудалтын талаар өөрөө ямар бодолтой байдаг бэ?

-Би бараг жил гаруй шоудсангүй. Гадны орнуудад хүмүүс кайф авах гэж шоуддаг. Манайд ч гэсэн тийм хүмүүс, залуус  байгаа. Гэвч зарим хүмүүсийн хувьд бол гоё ганган охидуудыг харж нүдээ хужирлах гэж,  охидууд нь тэдэнд зориулан нүүр амаа дарвайтлаа будаж өндөр өсгийт өмсөн гял цал хувцаслаад шоуддаг. Энэ ямар утгатай юм ойлгодоггүй. Тэгээд зодоон цохион болоод заваарцгаана. Тиймээс би шоудах дургүй.

-Ер нь загвар өмсөгч хүн ямар байх ёстой юм бэ. Манайд загвар өмсөгч охидууд гэхээр баяны эхнэр болох гэсэн хүмүүс л гэсэн хандлага давамгайлдаг болсон?

-Загвар өмсөгч гэхээр гадны орнуудад маш их хүндлэлтэй ханддаг. Монголд ямар түвшинд явж байгааг би сайн мэдэхгүй байна. Загварын тайзан дээр гарахын тулд их ч хөдөлмөрлөж өрсөлддөг. Мөн олны танил хүмүүс үлгэр жишээ байх ёстой. Цаашлаад улс үндэстний нүүр царай болох хүмүүс бол салбар салбарын олны танил хүмүүс.  Тийм болохоор олны танил юм бол олны танил шиг байж биеэ зөв авч явах үүрэгтэй. 

Монголчууд хэлдэг шүү дээ. “Нэр хугарахаар яс хугар” гэж. Намайг тэнэг, шоучин гээд хүмүүс хэлээд байхыг би хүсэхгүй. Хэн ч гэсэн муугаар хэлүүлэхийг хүсэхгүй. Монгол жижигхэн учраас хичнээн нуугаад нуугаад нэг л өдөр илчлэгдэнэ. Тийм болохоор нэрээ хайрлаж хамгаалж явах хэрэгтэй.

-Чи ер нь өөрөө хэнээс үлгэр дууриалал авдаг вэ?

-Би ерөнхийдөө мундаг хүмүүсээс үлгэр жишээ авдаг. Гадаадын нэртэй супер моделиуд байна.

- Манай загварын сайхан бүсгүйчүүдийн ихэнхийнх нь хувийн амьдрал асуудалтай байдаг. Гадаад хүмүүстэй суусан бүсгүйчүүд цөөнгүй байна. Ихэнх нь ганц бие байна. Яагаад ингэдэг юм бол?

- Мэдээж хувь хүмүүст нь асуудал байгаа. Бас манай эрчүүд тэвчээртэй уужуу хандаж байх ёстой. Сайхан хүүхэнд хэн ч дургүй байхгүй ш дээ. Тийм ч учраас түүнийг дагаад асуудал гардаг. Тэгэхээр хосууд бие биендээ итгэх нь чухал. Хардахаа урьтал болгохгүй ямар шалтгаанаас болоод ийм асуудал үүссэний эх үүсвэрийг нь зөв олж итгэх хэрэгтэй. Залуучууд над руу янз бүрийн мессэж бичлээ гэхэд  надад буруу байхгүй ш дээ. Би ямарваа нэг үйлдэл үзүүлээгүй байхад. Тэгээд манай эрчүүд эмэгтэйчүүдийгээ их гомдоодог юм болов уу. Би хоёр гурван загвар өмсөгч эгч нартай уулзаж байсан. Өмнө нь загвар өмсөж байгаад больчихсон. Хоёр нь бил үү, гадаад нөхөртэй. Яагаад гэхээр монгол эрчүүд маш их гомдоож байсан гэж хэлж байсан. Монгол эрчүүд эхнэрийгээ, хайртай бүсгүйгээ ойлгож хайрлахаас илүүтэй хамгийн түрүүнд хардалтаа нэн түрүүнд тавьдаг юм шиг ээ. Дээрээс нь архи уучихаад зоддог ч юм уу. Ийм зүйл их анзаарагддаг.

-Өөрөө хэзээ гэр бүлийн амьдрал зохиох гэж байна?

-За хорин тав хүрч байгаад гэр бүлийн амьдрал бодож эхлэх байх. Хийх ёстой ажил их байна.

-Энэрэлийн ойрын зорилго юу бэ?

-Хэлмээргүй байна. Би худлаа амлах дургүй. Биелсэн үед нь л хэлье. Ямар ч байсан том зорилго тавиад түүнийхээ төлөө далавчаа дэлгээд нисээд явж байна гэж бодож байна.

 

Топ модель гэдэг миний хувьд утгагүй зүйл 

 

- “Гоёл” наадамд  орж байсан уу. Энэ шоуны эргэн тойронд гардаг асуудлын талаар чи ямар бодолтой байдаг бэ?

-Нэг удаа орж байсан. Дахиад орохыг хүсээгүй.

-Яагаад?

-Яагаад гэхээр маш удаан хугацаанд бэлтгэл хийдэг юм байна лээ. Бараг сар гаруй болдог. Тэгчихээд ямар ч цалин мөнгө өгдөггүй. Би хүний хөдөлмөрийг үнэлдэггүй шулж байгаа юманд дургүй. Тэр чинь тэгээд цаг зав, хүч хөдөлмөр шүү дээ. Тэгээд ч тайзны ард маш бохир байдаг. Уг нь дизайнерууд нь моделиудаа сонгоод өмсөх хувцсыг нь зоож өгөх ёстой байдаг. Гэтэл зүгээр л хувцаснуудаа авчраад  тавьчихдаг. Тэгээд нөгөө эгч нэртэй моделиуд нь эгчирхээд дуртай хувцсаа сонгож өмсөх жишээний. Би хувцсаа өмсөөд тайз руу гарах гэж байхад надаас булааж авч байсан тохиолдол бий. Уг нь дизайнерууд нь өөрсдөө тийм модельд энэ энэ хувцас зохино гээд ялгаж зааж өгөх байтал тэгдэггүй юм билээ.

-Тэгээд ямар моделиуд нь энэ тэмцээнд жил дараалан оролцоод байна. Топ модель гэх энэ өргөмжлөл ямар утгатай юм бол?

-Миний хувьд бол ямар ч утгагүй. Энэ шоунд ямар моделиуд нь оролцоод байна гэхээр миний бодлоор олонд танигдах гэсэн зорилготой л байгаа байх. Анх модель болж байхад тайзан дээр гараад зургаа даруулаад ямар ч хамаагүй шоунд орох юмсан гэж боддог. Тэгээд тийм охидууд нь орно. Ахмадуудын хувьд бол топын төлөө ордог байх. Манай агентлагийн хувьд угаасаа ач холбогдол өгч ордоггүй. Угаасаа шудрага шүүдэггүй гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Тэгээд ч үнэгүй юманд орж цаг заваа үрж хөдөлмөрөө мөлжүүлье гэж боддоггүй байх.

-Гадаад руу явж загвар өмсье гэсэн бодол бий юу. Гадаадад загвар өмсөж байсан биз дээ?

-Би хоёр ч удаа Сингапур луу явж байсан. Хэн чадалтай, хэн хэлний мэдлэгтэй байна тэр хүн гадаадын загварын агентлаг руу хүсэлтээ явуулаад, хаана ч очоод загвар өмсөх боломж байдаг. Тэнцэж байгаа тохиолдолд шүү дээ.

-Хэлний мэдлэг хэр бэ. Хэдэн улсын хэлээр ярих вэ?

-Гайгүй шүү. Одоогийн байдлаар гурван хэлтэй. Англи, Орос, Хятад хэлтэй.

-Хятад хэлийг хэдэн жил үзсэн бэ?

-Манай ээж Хятадад сурч байсан. Тэгээд би тэнд хамт байдаг байсан. Жил хагас болсон байх. Гэхдээ хэлийг хэрэглэхгүй болохоор мартах гээд байдаг юм байна лээ.

-Цаашдаа загвараараа л  явах бодолтой байгаа юу?

-Одоохондоо нууц хэвээр үлдээе. Бүр ч хаяна гэж бодохгүй байна. Ерөнхийдөө хослуулаад явах байх.

 

-Ингэхэд киноны санал ирж байсан уу?

 

-Ирж байсан. Одоогоос хоёр жилийн өмнө ч юм уу даа. Тухайн үед хоёрын хооронд тоглосноос үгүй нь дээр гээд больсон.

-Ер нь ирээдүйн Энэрэл ямар бүсгүй байх бол. Сонирхолтой байна л даа?

-Би нэг тийм гаднаасаа ч гэсэн гоё, санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн. Өөрөө мөнгө төгрөгөө олоод зөв зүйлд зарцуулчихдаг. Боловсрол, мэдлэгтэй олон зүйлийг хийж чаддаг сайхан эмэгтэй байхыг л хүсэж байгаа. Хэний ч доор орохоогүй тийм л эмэгтэй болмоор байна.

-Нээрээ боксоор хичээллэдэг гэсэн. Содон санагдаж байна лээ шүү?  

-Тийм ээ. Би боксоор хичээллэдэг. Дөнгөж сая бэлтгэлээсээ ирлээ.

-Хэдэн жил хичээллэж байна. Энэ спорт руу хэн чамайг хөтөлсөн бэ?

-Хоёр жил хичээллэсэн. Миний шүтэж явдаг моделиуд боксоор хичээллэдэг байсан юм байна лээ. Тиймээс тэдэн шиг  биетэй болохын тулд боксоор хичээллэж байгаа.

-Ийм турьхан охин боксоор хичээллэдэг гэхээр хэний ч санаанд буухгүй. Ямар нэг зэрэг цолтой юм биш биз?

-Би тамирчин биш. Өөрийн сонирхлоороо явдаг. Боксоор хичээллэхээр бие галбирт сайнаар нөлөөлдөг. Цаг гучин минутын турш  тасралтгүй гүйж харайгаад, дээс тоглох ч юм уу, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийдэг. Ерөнхийдөө зэгзгэр нарийхан булчинтай болгож өгдөг. Мөн хоолноосоо шалтгаалж тухайн хүний биед нөлөөлнө. Хоол их идээд хичээллэх юм бол жин нэмнэ. Харин ногоо, мах идээд хоолоо тохируулаад дасгал хөдөлгөөн хийх юм бол булчин чинь нарийхан урт болно. Миний хувьд үр дүнгээ өгч байгаа гэж бодож байна.

-Найз залуу чинь чамайг боксоор хичээллэдэг гэхээр яаж хүлээж авсан бэ?

-Зүгээр л байдаг ш дээ.

-Өөрийгөө хамгаалах хэмжээний болчихсон биз?

-Хамгаалж чаднаа.

-Загвар, бокс. Энэ хоёроос өөрөө юуг олж авч байна вэ?

-Загвар надад өөртөө итгэлтэй, хүмүүстэй нээлттэй харилцах, өөрийгөө зөв илэрхийлэхэд сургасан. Дээрээс нь нүүрээ будах, хувцасаа тохируулж өмсөх гээд зөндөө юм байгаа. Бокс бол хурд,  дайчин чанар, тэвчээртэй байх зэрэгт сургаж байна л даа.  

 -Өөрөө  маш сайн хувирдаг царайтай.  Энэ нь юундаа байна. Дэлдэн чих үү, нүүрний хэлбэрт үү?

-Ер нь будалтаас их шалтгаална. Моделиудыг туранхай байх ёстой гэдэг. Гол нь эрүү шөвгөр байх тусмаа хувирч чаддаг. Булцгар хацартай байх юм бол ямар ч будалт хийсэн тэрүүгээрээ л харагдана ш дээ.

-Саяхан Дэлхийн миссд явах шалгаруулалтын тэмцээнд оролцож хоёрдугаар байр эзэлсэн. Энэ тэмцээний талаар чиний бодол?

-           Ерөнхийдөө маш удаан үргэлжилсэн. Залхаасан. Бүртгэл нь гэж нэлээн удсан. Пинал нь болох гээд их сунжирсан. Миний бодлоор дэлхийн миссд оруулах хүнээ эртхэн сонгоод эртхэн бэлдэх хэрэгтэй байсан болов уу гэж бодогдсон. Үүн дээр шүүмжлэлтэй хандмаар байна. Шүүлтийн хувьд би сайн мэдэхгүй байна.

-  Мэдээж түрүүлнэ гэсэн бодол тээж оролцсон байх. Түрүүлсэн Батцэцэг чиний хувьд өрсөлдөгч байж чадсан уу?

-  Батцэцэгийг би модель биш мисс гэж боддог. Би модель тал руугаа. Сонголтын хувьд зөв гэж бодсон. Би гэхэд чинь өдөр бүр үсээ янзлаад нүүрээ будаад өсгийтэй гутал байнга өмсөөд яваад байх дургүй. Батцэцэг бол цаанаасаа эмэгтэйлэг хүн. Нүдээ олсон шагнал болсон гэж бодож байгаа.

- Тэр тэмцээний сүүлийн аравт үлдсэн охидуудын зарим нь яаж яваад энд багтчихав гэмээр байсан л даа. Гэдэс нь унжчихсан, нүүрээ төө зузаан будчихсан,  намхан охин ч харагдаж байсан. Чи дотор нь байсан болохоор илүү сайн мэдэж байгаа байх гэж бодож байна?

-           Тэр охидуудын буруу ч гэж юу байхав. Тэр тэмцээн зохиож байгаа хүмүүс нь шалгуур заагаад өгчих ёстой байсан. Жишээ нь өндөр, жин нь тэд байх ёстой  гэдэг ч юмуу. Тэгээд тэд нараасаа сонгох хэрэгтэй. Анхнаасаа бага хүмүүс бүртгүүлсэн, цөөхөн охидууд оролцсон учраас ийм асуудал гарсан байх л даа.

- Ер нь манайд хамгийн чанартай  загварын шоу аль нь юм бэ?

-           "Торго"-ын шоу байна. Яг л олон улсын стандартад нийцдэг. Сарын өмнөөс алхааны бэлтгэл хийдэг. Тухайн модельдоо зориулж хувцасаа хийдэг ч юмуу. Манай дизайнер Болдоо ах бол чадвартай. Би их хүндэлдэг. Тэгээд тайзны хувьд урт,  гэрэлтүүлэг нь ч гоё.

- Чи энэ жил оролцох уу. Ямар шалгуур тавьдаг юм?

-           Энэ жил оролцохгүй. Шалгуурын тухайд нас хамаарахгүй. Өндөр, жижигхэн толгойтой байх ёстой гэдэг. Алхааг их чухалчилдаг.

-Модель, мисс хоёрын ялгаа чинийхээр...

-           Мисс хүн нэг их туранхай байх шаардлагагүй гэж хардаг. Мисс хүн өөрөө боловсролтой мэдлэгтэй, хэлтэй, хөөрхөн, хөх бөгс сайтай. Модель бол хөөрхөн байх албагүй, туранхай байх ёстой. Тухайн брэндийг сурталчилахад будалт сайн авч хувирах чадвартай байх. Өвөрмөц царайтай хүмүүс тухайн хувцасыг өмсөөд зургаа авахуулчихсан байвал хүн нэг хараад л цээжлэгдэнэ. Манайд бол шаардлага хангах модель цөөхөн ш дээ. Гарын арван хуруунд багтахаар л цөөхөн байгаа. Модель хүний шаардлага нь  175 см-ээс  дээш өндөртэй, жиндээ их анхаарах ёстой. Зарим тохиолдолд хувцсандаа багтахгүй энд тэндээс нь өөх нь цулцайчихсан харагддаг. Тэр бол  өөрсдийгөө, тухайн шоугаа, тайзаа доромжилж байна. Хэрвээ загвар өмсөгч болъё гэж шийдсэн л бол тэр үзэл бодолдоо бат зогсож, ядаж биеийн жиндээ анхаарах ёстой. Тэгээд нүүр арьс их чухал.  Нэрээ, биеэ зөв авч явах хэрэгтэй. Тийм болохоор салбарынхаа нэрийг битгий унагааж бай гэж хэлмээр байна даа.

-Амжилтанд хүрэхэд золиос гаргах тохиолдол бий. Тэгэхээр чи загварын ертөнцөд байснаар юугаа золиослох юм шиг байна?

-           Хамгийн түрүүнд идэж уух юмнаас эхэлж байгаа юм. Гэхдээ би үүндээ дуртай. Туранхай байж жингээ барина  гэдэг чинь тийм ч  амархан зүйл биш шүү  дээ. Өдөр бүр бэлтгэл хийх ёстой. Би тайзан дээр тарган харагдмааргүй байна. Тийм учраас би бэлтгэл хийж байгаа. Би бүдүүн харагдмааргүй байна. Тийм учраас би эрүүл хоол идэж байгаа.

 

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Илүү их амжилтыг хүсье. 

Б.Билэгт, Д.Цэгц 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (40)

  • зочин
    мэдэхгүй бол хохчинээ малаа,
    2017 оны 11 сарын 07
  • Эгаы
    Малаа Пинал гэж сэтгүүлч бичиж байгаа ш дээ
    2017 оны 09 сарын 27
  • ааа
    үнэн юм цуу яриа үнэн байдаг хэзээч худлаа ямыг хүмүүс санаасаа зохиодгүй нээх хөөрхөн биш байна дундаж юм
    2017 оны 03 сарын 28
  • Zochin
    Teneg ih zantai naatsan. Ih zantai yumuu esvel medrel ni zugeergui yum u. Huntei 5 yg saihan solij chaddaggui gar shude. 14 teidee neg eriin door ochij hebtcheed ger buliin humuujul yariad bh shaardlaga chamd bhgui. Ger buliin humuujil chamd bhgui gej heliye. 14 teiduu eriin door hevtsen chi 24 teiduu 3 huuhedtei ni nuhurgui amitan bolnodo.
    2017 оны 02 сарын 06 | Хариулах
    • ааа
      үнэн юм цуу яриа үнэн байдаг хэзээч худлаа ямыг хүмүүс санаасаа зохиодгүй нээх хөөрхөн биш байна дундаж юм
      2017 оны 03 сарын 28
  • Зурагчин
    Фото модель, тайзны модель аль алийг нь хийж чадаж байна. Хөөрхөн царай гэж марзганадаг юмнууд коммент үлдээсэн болтой. Хоосон толгойнууд, модель бүрийн дор муухай юм бичнэ. Тийм бүдүүлэг, хөдөө сэтгэлгээтэй юмнуудыг зүгээр л гишгээд гар. Гудамжинд дураараа зам гардаг, хэн ч тоодоггүй учраас гэртээ гутраад хэвтдэг, хувцсаа тохируулж мэддэггүй, амьдралдаа хэнд ч үнэлэгдэж үзээгүй юмнууд л балиар бүдүүлэг коммент үлдээдгийн.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин
    би лав 1 зургийг нь хараад ийм гоё Монгол охин байгаад үнэхээр бахархах сэтгэл төрж байсан. Ярилцлагыг нь уншаад таалагдлаа. Маш их зөв бодолтой юм. Өөртөө үнэнч байж, аз жаргалтай яваарай.
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин
    би болдоод эхэлж дурласан, хаха, хэн ч танихгүй нэг хүүхэн хэн ч танихгүй нэг хүнд дурласнаа хэлээл, чойжоо гэж хэн бэ хэхэ,
    2015 оны 02 сарын 15 | Хариулах
    • зочин
      мэдэхгүй бол хохчинээ малаа,
      2017 оны 11 сарын 07
  • O
    Nadad yariltslaga chini taalagdlaa.AMjilt husey.
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • o
    evgui gaj ohin sanagddag
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Huurhun Egduutei ohin bna chin setgeleesee yrij
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин
    хэтэрхий чалчаа ярилцлага бна
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Zochin
    Saihan l ohin bn, ene doromjilj eldev busaar bichij bgaa humuus l harin oorsdoo hogiin tantan shig tolgoitoi dotortoi bolchihson humuus yum daa. Ta nart eej, egch, emegtei duu bhgui yu? tednuusiig chin yag enentei adilhan doromjilbol chamd yamar sanagdahuu? erchuudee emegteichuudee ooriinhoo eejtei adilhan bodoj hairlaj bai. setgegdluudiig unshaad uneheer haramsah setgel torloo. Oortoo itgeltei zov bodoltoi saihan l ohin bn, amjilt husie duudee.
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин
    3 хэлтэй пинал гэж ярьдаг их юм үзсэн юм шиг хүүхэд байна даа.
    2014 оны 11 сарын 17 | Хариулах
    • Эгаы
      Малаа Пинал гэж сэтгүүлч бичиж байгаа ш дээ
      2017 оны 09 сарын 27
  • Зочин
    чи бол боовонд нь дурласан гичий
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Nuhur bishee arai l enerel nuhurtuu ahadjee gej
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Ene chin harin Haa yvj ih mongoljin turhtei ym geech
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • rr
    Huurhun, zuv humuujiltei, shudarga ohin bna. Uhaalag yum. Amjilt
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • Цээгий
    Ухаалаг Бас илэн далангүй, шударга , Өөрийнхөөрөө , зоригтой -уншихэд энэ мэдрэмж төрж байна. Шударга гэдэг нь 14 настай байхдаа үерхэж байсан, Шоудсан, гэдгээ ярьж байгаа нь Өөрийнхөөрөө гэдэг Хэн намайг юу гэж бодчих болоо гэлгүйгээр ярьж байгаа нь Ер нь бол Толгойндоо юмтай болно гэдэг талаар ярьж байгаа, 3 хэл сурсан байгаа нь , Спортоор хичээллэдэг зэрэг нь Үнэхээр мундаг юм аа, Цаашдаа улстөрч эмэгтэй болвол явцтай юм байна.
    2014 оны 11 сарын 14
  • Зочин
    Анх 14-тэй байхдаа Амгаатай нийлж байсан.???
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
    • Цээгий
      Ухаалаг Бас илэн далангүй, шударга , Өөрийнхөөрөө , зоригтой -уншихэд энэ мэдрэмж төрж байна. Шударга гэдэг нь 14 настай байхдаа үерхэж байсан, Шоудсан, гэдгээ ярьж байгаа нь Өөрийнхөөрөө гэдэг Хэн намайг юу гэж бодчих болоо гэлгүйгээр ярьж байгаа нь Ер нь бол Толгойндоо юмтай болно гэдэг талаар ярьж байгаа, 3 хэл сурсан байгаа нь , Спортоор хичээллэдэг зэрэг нь Үнэхээр мундаг юм аа, Цаашдаа улстөрч эмэгтэй болвол явцтай юм байна.
      2014 оны 11 сарын 14
  • zochin
    Mongonii toloo yahaasch butsahgui yashkaanuud bolobson yahan gehuudee
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • shudraga ohin bn
    mongolchuud uneneer n helsen hund uneheer durgui yumaa. zagvariin ertuntsiin bodit uneneiig helj, bas miss modeliin yalgaag duraital shudragaar heljee. uhaantai tsarailah gj, amidral zovlon uzsen tsarailah gej dur esgeegui, urid umnu iim jaahan ohin ingej uhaantai shudraga yarisan yariltslaga unshaaguin bn shuu!! mundag emegtei bolj chadnaa Enerel AMJILT HUSIE
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Хуц тэнэгээ
    2014 оны 11 сарын 14
  • Зочин
    Ямар боловсролгуй тэнэг вэ
    2014 оны 11 сарын 14
  • Зочин
    Тийм шуу дэмжиж бна
    2014 оны 11 сарын 14
  • Цоогий
    Модел болгон янхан бишээ.Үнэхээр царай зүс бие хаагаараа илүүрхэж байж модел болдог.Дандаа хүний харц,атааралын бай болж явдаг хүмүүс.Ухаалаг сайхан охидуудаа хайрлаж хамгаалж дэмжих хэрэгтэй шүү дээ.Энэ муухай коммент бичсэн хүмүүс өөрсдөө ямар хүнэнцэр байгаа нь ойлгомжтой доо.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Тийм шуу дэмжиж бна
      2014 оны 11 сарын 14
  • Зочин
    odoo ungursun tsagaa yalgaj salgadaggu humus yumu hashain
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Enkhe
    Ene muuhaigaar door bichsen baigaa humuus yamar baliar yum be. Ene ohin dunguj 20 toi gehed uhaantai yarisan bainashdee .Uneheer goy uvurmuts mongoljuu tsaraitai bas ireeduitei goy ohin baina. Amjilt husey.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • hehe
    omhiirson ynhan l bnshd 14tei huntei untdag arai ch dee nogoodoh ni nasand hursen hun baliar zavaarsan yum
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    бас л хөөрхий доодохоороо эрт тоглосон гар байна,одоо энэ охидууд бөгсөө мөнгөөр зарж өөдөлсөн гарууд
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Хуц тэнэгээ
      2014 оны 11 сарын 14
  • zochin
    Bi yaj haraad bga ym be.bi jhanda shouddag bsan gehiin tegsnee shoudah durgvi gehiin oligosongvi.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin
    Bi yaj haraad bga ym be.bi jhanda shouddag bsan gehiin tegsnee shoudah durgvi gehiin oligosongvi.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin
    Bi yaj haraad bga ym be.bi jhanda shouddag bsan gehiin tegsnee shoudah durgvi gehiin oligosongvi.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • aaaaa
    jaahan biee toochihjee yu ch hiigeegui yum bj
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    17 той хоёр ч байтугай залуутай үерхчихээд гэр бүлийн хүмүүжил яриад яахав эгчийн дүү. Тийм байдаггүй юм.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    14 настайдаа хүн амитантай үерхэж байж бас шоудах дургүй гэчижээ.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • a
    Tiimee chi delden bas uneheeriin tsarai muutai hun harin baarand ordoggui chine taalagdlaa
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Tsolmon
    yostoi ih taalagdlaa, huurhun bas uhaalag ohin baina. amjilt husye! yag nad shig setgej nad shig yarij baina ..
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • zoogii
    Yamar ovortoi tsaraitai yum be. 14 teidoo naiz zaluutai bolson ch gex shig. Tegcheed bas ger buliin xumuujil ntr geed daxin daxin yuun ch olon yaridiim be de. Buruu erxtneeree arai l ert oroldson yum shigee...
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    hudlaa gichii l bna
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Ямар боловсролгуй тэнэг вэ
      2014 оны 11 сарын 14
  • LG
    Huuruw nah!!!!!!!!!!!!!!!!
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • LG
    Huuruw nah!!!!!!!!!!!!!!!!
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Ooriigoo arai ondroor vneleed busd.gaa doosh h.hged bga yum bishvv hudlaa l gar bna shd arai ih zantau yum bishvv
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    ороо нь ороогоороо гэж бас л нэг загвар нэртэй янхан замдаа гарч дээ
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Surguulidaa suraarai. amjilt
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • bi
    heterhii ilen dalangui bj bolohgui l de........ hojimiin amjiltand chini shuud nuluuluh bolohoor bodoltoi bh heregtei. amjilt...
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Zochin
    uneheer mundag ohin. ask-g ni unshij baihad oortoo itgeltei, medlegtei, uhamsartai ohin shig sanagdsan. yag baigaagaaaa bdg.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025