С.Баярын ангийн охин
2014/11/12

Хойд хөршид Элчин сайдаар сууж асан Л.Хангай гэж эрхмийг С.Баярын хүн гэдэг тодотголоор нь бид мэдэх ч, сүүлийн үед Ц.Элбэгдоржид хүчин зүтгэдэг болоод байгаа. Тэгвэл Л.Хангайн бэр Ц.Авиддарийн ээж Оюунцэцэг гэж эмэгтэй С.Баярын нөмөр нөөлгөөр төдийгөөс өдийг хүрсэн нэгэн аж. Х.Алтайн гэргий Ц.Авиддарийн тухайд үзэмж төгс, хэн хүнтэй эвтэйхэн харилцчихдаг аятайхан бүсгүй байдаг гэдгийг мэдэх хүмүүс нь хэлдэг.

Тэрбээр сүүлийн үед Эрдэнэтэд томоохон  барилга бариулаад тун завгүй яваа гэсэн. Тэгвэл түүний ээж  болох  “Эрдэнэт” үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн дарга Оюунцэцэг хатагтайн хувьд саар мэдээлэлтэй холбогдоод байдаг.

Бүр түүнийг  “Эрдэнэт - ийн эрх хатан хэмээн нэрлэсэн нь ч байх. С.Баярын ангийн охин,   Л.Хангайн худ түүнийг С.Баяр Ерөнхий сайд байхдаа тус албанд томилсон аж. Тэгээд 200-гаад тэрбум төгрөгийн худалдан авалтын падаан дээр гарын үсэг зурах эрхэнд эзэн суусан хатагтай тэр цаг мөчөөс хойш “Эрдэнэт”  үйлдвэртэй хийгдэж буй гэрээ бүрийг улстөрийн даалгавартайгаар, бодлогын чанартайгаар залуурддаг болсон аж.Ямартаа л улсын эдийн засгийн томоохон ачааг нуруундаа үүрч ирсэн тус үйлдвэртэй цэвэр бизнесийн эрх ашгийн үүднээс гэрээ хийхээр ирсэн компанийн удирдлагуудыг улстөрийн намын харьяаллаар нь ялгаварлан хандаж, дураа хүрвэл сонгож, дургүйгээ хүрвэл үүдээ хаачихдаг нэгэн гэдэг. Түүнийг албан тушаалд ирээд удаагүй байхдаа 20 мянган ам.долларын үнэтэй “Vertu”  хэмээх гар утас барьчихаад тусгай жип хөлөглөн давхиж, томорсон гэдэг.  Тэгээд болоогүй даргаар ирэнгүүтээ Хангамжийн хэлтсийн гурван менежерийг үндэслэлгүй ажлаас нь халж явуулсан байдаг.

Гээд ярьвал С.Баярын ангийн охинтой холбоотой саар мэдээлэл чамгүй байх. Ер нь С.Баяр “Эрдэнэт” гэдэг саалийн үнээг саах эрхийг өөрийнхөө хүмүүст авч өгөхийн тулд ил далд алхмуудыг хийж ирсэн. Ямартаа л Л.Хангайгаа Ч.Ганзоригийн оронд зүтгүүлж байхав. Элчин сайдын суудлаасаа буугаад “Оросын сан” хэмээх ТББ-ын ерөнхийлөгчөөр ажиллахдаа хувийн бизнесээ ихэд цэцэглүүлсэн Л.Хангай ч угийн л  бүлэглэлийнхээ нэрийн өмнөөс томоохон суудлууд руу зүтгэчихдэг нь гэм биш хууч гэж ярих хүмүүс ч байдаг. Юу гэхээр тэр Төмөр замын дарга болох гэж үзээд бараагүй. Харин одоо  ОХУ-тай эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар ажиллах Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм.С.Баярын хүмүүс ингээд л байр сууриа алдахгүй явцгааж байна даа.

 

                                                                                                                                                                             

                                                                                                                                                                                  Б.Билэгт

                                                                                                                                                

 

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • kkk
    Zaluu ehnert zunug uvgun
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Luivariin argaar bayjsan garuudiig yagaad od mod bolgoh geed baidagan so baina daa Neeh hudulmurlusun bish dee
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Luivariin argaar bayjsan garuudiig yagaad od mod bolgoh geed baidagan so baina daa Neeh hudulmurlusun bish dee
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Luivariin argaar bayjsan garuudiig yagaad od mod bolgoh geed baidagan so baina daa Neeh hudulmurlusun bish dee
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Har huuhen l baidagdag yuniihan aytaihan gej yrshig zugeer
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
Сонин хачин