УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан удахгүй үргэлжлэх юм. Үдээс өмнө болсон хуралдаанаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарыг нэр дэвшүүлээд буй. Харин одоо хуралдах хуралдаанаар эдгээр гурван нэр дэвшигчээс нэгийг нь сонгон Ерөнхий сайдад албан ёсоор нэр дэвшүүлнэ.

Өмнөх Ерөнхий сайд асан, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдын асуудлаар ямар байр сууриа илэрхийлэхдээ “...Шинэчлэлийн Засгийн газраа дэмжиж, АН-ын дүрэм, журмыг тууштай баримталж ирсэн, УИХ-д байгаа Ардчилсан намын гишүүдээс нэр дэвшүүлнэ. Харин сая шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжсэн УИХ-д байгаа гишүүдээс би Ардчилсан намын даргын хувьд Ерөнхий сайдад хэнийх нь ч нэрийг дэвшүүлэхгүй” гэсэн юм.
АН-ынхан чухам тэгээд хэнийг онцлон дэмжих нь удахгүй тодорхой болно. Н.Алтанхуягтай ойрын хүн гэгддэг Ч.Сайханбилэг хэрэг дээрээ түүнийг огцруулах асуудлыг оройлон хийсэн гэдэг зүйлийг Д.Арвин нарын хүмүүс хэлснийг бас санах хэрэгтэй л дээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл (2)