Түнэр харанхуй МАНАН-гийн төлөө юу?
2014/11/10

Улстөрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ дахь бие даагч гишүүд  байр сууриа илэрхийлж байна. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэхдээ  “2008 оныг эргээд сана. С.Баяр 45 суудал авчихаад АН-гүй явж чадахгүй гээд МАНАН-г байгуулсан. Одоо хар. Бас л адилхан АН-ынхан Бид МАН-гүйгээр явж чадахгүй  гээд түнэр харанхуй МАНАН-гийн төлөө явах гэж байна. Залуу нам нь туршлага хуримтлуулж чаддаггүй, хөгшин нь түшиж ханахгүй л байна шүү дээ” гэсэн бол С.Ганбаатар гишүүн  “АН-ын фракцийн удирдлагууд энэ засаглалыг сүйрүүлж байна”  гэлээ.

Харин  Х.Болорчулуун  гишүүн гишүүдийн гар утасны дугаараас сонгогчдынх нь гар утаст мессеж явуулсан гэх асуудлын талаар ярив. Тэрбээр мессежний эзнийг даруйхан олох ёстой гээд Бие даагч гишүүд энэ асуудалд анхаарал хандуулахыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооноос  шаардаж буйг мэдэгдсэн юм. 

Б.Билэгт 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин