Янагийн ягаан өмдтэй Н.Номтойбаяр
2014/11/10

УИХ-ын гишүүний сэнтийд залрахаасаа ч өмнө хэвлэлийн хуудаснаа цөөнгүй гарч байсан Н.Номтойбаяр төрийн түшээ болсноосоо хойш бол байнга гарах болсон. Бэлтэй хүний хүүхэд тэрбээр үе үе сахилгагүйтчихдэг зуршлаасаа болон сайн гэхээсээ саараар илүү бичигддэг.  Хэлсэн үг нь хий багатай ч, хийж ирсэн үйлдлүүд нь түүнийг хэн болохыг илчилдэг гэхэд болох юм.

Сүүлийн үед янагийн ягаан өмдийг илүүд үзэн хаана ч явсан өмсөж харагдах болсон Н.Номтойбаяр янаг амрагийн явдлаараа гишүүд дундаа хамгийн хамгийндаа орно. Хоёр ч эхнэрийн нүүр үзэж гурав дахь эхнэрээ эрж яваа эрхэм гишүүнийг янагийн ягаан өмдтэй янагхан гишүүн хэмээн дуудах болжээ.

Нэгэнтээ түүнийг сонгочихсон иргэд өдгөө итгэл алдарч байгаа. Ямартаа л хувийн амьдралаа зохицуулж чадахгүй хүн улс орны асуудлыг шийдэж чадах уу хэмээн өөр зуураа ч ярьцгаах болжээ. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж үг байдаг даа.  Амрагийн явдлаа зохицуулахгүй бол дараагийн сонгуульд баяртай гэнэ шүү.  Н.Номтойбаяр гишүүнээ...  

М.Сонор 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    yamar saihan zaluu vee
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • 55
    ene odoo yagaan umd yum uu za za lam nar bugd yagaan bsan bna sh dee
    2014 оны 11 сарын 10 | Хариулах
Сонин хачин