Зальт С.Билэгсайхан
2014/11/10

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанаас намын даргаа хэвээр нь үлдээх шийдвэр гаргасан. Түүнчлэн тус намын гишүүд тогоон дотроо асуудлаа сайн ярилцсан гэх байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, МИАТ-ийн Бодлого, маркетингийн газрын дарга, ерөнхий менежерийн албыг хашиж байсан  МоАХ фракцид “харьяалалтай” С.Билэгсайхан “ҮЗХ намаа хагалалгүй авч гарсан, мөн ойлголцлыг бий болоход нэг алхам урагшлав” хэмээж байна.

С.Билэгсайхан эрхмийн тухайд намынхаа төлөө ихээхэн зүтгэж, луйврын чанартай ч юм хийчихдэг нэгэн л дээ. Ямартаа л 33 ширхэг хайрцаг,  700 кг бүхий АН-ын Их хурлын материал С.Билэгсайхан эрхмийн  заавраар Бээжин-Улаанбаатарын ОМ224 нислэгээр 1 зорчигчийн нэр дээр  үнэгүй тээвэрлэгдсэн гэх баримт бүхий мэдээллийг МИАТ компанийн ажилтны зүгээс өгч байсан билээ.

МоАХ-ны дарга явсан тэрбээр АН-аараа түрий барин УИХ-д 4 жил сууж үзсэн. Гэхдээ улстөрд сураггүй болж олон жилийг үдсэний дараа 2012 оны УИХ-ын сонгуульд Дорнод аймагт нэр дэвшихээр тэмүүлсэн ч, нам нь түүнийг гаргаагүй. Тэгээд аймгийн Засаг даргын суудалд суух хүсэлтэй байгаагаа ярьж хэлж байсан ч бас л чадаагүй. Тэгсэн харин түүнд МИАТ гэдэг том газрын хариуцлагатай албан тушаалыг нам нь ивээж өгсөн билээ. Тэгээд яасан. Албан тушаалаа хүлээн авсан даруйдаа МАН-ын угшилтай Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханы эсрэг дайн зарласан.  Гэтэл МИАТ-ийн ажилчид  түүний эсрэг Өргөх бичиг гаргасан бөгөөд тус бичигтээ түүнийг ямар ч чадваргүй хүмүүсийг ажилд оруулах, өөрийн танил талыг тендерт шахах хууль бус үйлдэл гаргасан гэхчлэн бичсэн байдаг. Гэвч тэрбээр өөртөө хир халдаадаггүй бөгөөд МИАТ компанийг түүхэнд байгаагүй их ашигтай ажиллуулж байна гэж өөрийг пиардах болсон нь МИАТ-ийн Гүйцэтгэх удирдлагын суудал руу тэмүүлсэн хэрэг хэмээн  компанийнх нь ажилчид хэлж ярьж байсан юм.

Ер нь тэрбээр эрх мэдлийн төлөө бусдын но-г дэлгэж сурсан нэгэн гэхэд болох юм. Учир нь Дорнод аймгийн АН-ын дарга Г.Болдбаатарыг шалгуулах хүсэлтээ аймгийнхаа прокурорт гаргаж байсан. С.Билэгсайхан нь Г.Болдбаатарт давтамжтайгаар  59 сая төгрөг өгсөн ч, тэр нь намынх нь дансанд ороогүй байсан тул хуулийн байгууллагад хандаж байсан. Түүний энэхүү үйлдлийг аймгийн засаг даргын суудлын төлөөх тэмцлийнх нь нэгэн үзэгдэл гэж харагсад ч байсан юм.

Түүнчлэн С.Билэгсайхан нь МИАТ-ийн Аэробус онгоцыг зарах эхний хэлэлцээг охин Мишээлийнхээ хамтаар Туркийн Истамбулд очиж хийсэн гэх асуудалд орооцолдож байсан. Тэгчихээд  бондын мөнгөөр худалдаж авсан онгоцныхоо өр зээлийг удаан хугацаанд ашгаасаа төлнө, дахиж хоёр онгоц авна, 1 онгоц шинээр түрээслэнэ гэсэн зүйлийг ярьж явсан нэгэн. Тэрбээр онгоц зарах гээд байгаа хүнээсээ дараах мэйлийг хүлээж авч байсныг сануулахад гэмгүй байх.

Тэгэхээр АН-ын улаан хамгаалагчид болсон иймэрхүү арга зальтай хүмүүсийн тухайд  намаар энх тунхаар авч үлдэхийн төлөө улайрахаас ч аргагүй биз ээ.

Б.Билэгт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • hehe
    Ineemseglel n BAT aa yu hehe. yamar ch humuus baidgiin yadargaatai 2 ve
    2014 оны 11 сарын 10 | Хариулах
  • ineemseglel
    iiiiii aimaar hun. Eree tseer gej bhgui. Nam, holboogooroo hun dalailgaad surchihsan yum bile. Jiriin ajilchin bidniig shuud l deerelhej ihemsegeer haritsdag bsan. Zailsand ni tuilaas ih bayarlaj bgaa. Dahij niseh haviar buu uzegdeg, yag l hui salhi.
    2014 оны 11 сарын 10 | Хариулах
Сонин хачин