Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр 12.00 цагаас үргэлжлэх товтой байгаа. Өчигдөр Төрийн ордонд хаалттай эхэлсэн хуралдааныг намын дарга Н.Алтанхуяг, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар удирдаж эхэлсэн юм. Гэхдээ гишүүдийн шаардлагаар хурал удирдах хүмүүсийг өөрчлөөд байна. Түүнчлэн хуралдаанаасТооллогын комиссын долоон гишүүн болон хурлын тэргүүлэгчдийг сонгоод байна.

Ер нь энэ хуралдаанаар Н.Алтанхуягийн удирдаж байсан Засгийн газрын эсрэг санал өгсөн гишүүдийг намаас хасах, намын даргаа сонгох гэхчлэн анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн хүлээлт байгаа юм.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна