Генсек хатагтайн үг
2014/11/07

 

Х.Баттулга нарын найман гишүүнийг намаасаа хөөх тогтоолыг Ардчилсан намын Хяналтын хорооноос гаргасан. Тэгвэл энэ тогтоолыг шийдвэр болгох эсэх асуудлыг  ҮЗХ шийднэ гэдгийг тус намын  Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хэллээ. Тэрбээр “Хяналтын хорооны  тогтоол дангаараа хүчин төгөлдөр биш. Хяналтын хорооны тогтоолыг ҮЗХ дэмжвэл хүчин төгөлдөр болно. ҮЗХ өнөөдөр хуралдаж, тэр асуудлыг мөн шийднэ... Намаас хөөгдсөн ч тэр хүмүүс УИХ-ын гишүүн хэвээрээ байна. Сонгуулийн үр дүнгээрээ олон суудал авсан нам Засгийн газраа байгуулах учиртай. Тэгэхээр  АН засгаа байгуулаад явна.” хэмээн ярьж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • зочин
    АН худал амлах, хууран мэхлэх, хошгоруулахаас өөр тусгаар тогтнол, иргэдийн амьдралд наалдацтай юм хийхгүй бололтой.дараагийн ээлжнийхэн хоолондоо орьё гэж засгаа нураах, хувиа бодож довоо шарлуулах, эрх мэдлийн төлөө алалцагчид гэдэг нь улам тодорлоо. эх орон арднээ гэж боддог бол бушуухан төр засгаас зайлаасай билээ.
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
Сонин хачин