Н.Алтанхуягийг унагасан “Анти Алтангадас”-ынханд захих үг!
2014/11/05

Н.Алтанхуяг гэдэг хүн  явлаа. Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар уналаа. Гээд яахав. Одоо дараагийн Ерөнхий сайд болоод бусад сайд нарын суудалд хэн хэн суух вэ гэдэг асуудал ундарна. Уг нь яг одоо бол төсөв хэлэлцэж байгаа, улс орны хувьд тун чухал үе. Тэгэхээр асуудлыг түргэхэн бөгөөд дөмөгхөн шиг шийдэх шаардлага Монголын улстөрчдийн өмнө байна. Ер нь бол улстөр гэж боломжоор тоглох урлаг гэдэгчлэн тэрхүү боломжийг хэдийнэ бусад нь  хөзөр болгочихоод сууж байгаа биз. Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулахад  “Шонхор” фракцийн тодотголтой С.Эрдэнэ, Д.Арвин, Г.Баярсайхан, Г.Ганхуяг, С.Одонтуяа болон  МОаХ-ын Ш.Түвдэндорж, Д.Ганбат, С.Ганбаатар Ц.Оюунбаатар,  Ч.Улаан нар оролцоогүй нь цаагуураа дэглэлт явагдаж байна гэж харахад хүргэсэн.

Тэгэхээр өнгөрсөн өдрүүдэд яригдаж байсанчлан Х.Баттулгаар түрий барин чимээгүйхэн эзэрхийлэн суусан З.Энхболд Ерөнхий сайд болж, “Женко”-г шадар сайдаар тавих уу. Эсвэл Ц.Элбэгдоржтой ихэд ойртон дотноссон С.Эрдэнэ болоод “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын нэгийг ЕС-ын суудалд суулгах уу гэдэг асуулт гарч ирж байна. Эдгээрээс өндөр магадлалтай нь З.Энхболдыг гэж харж бас болно л доо. Ер нь бол тэр ЕС-ын суудалд суух хүслээ илчлэн тунхаглаагүй ч, учиргүй нуун дарж байсангүй л дээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний суудал гэдэг нэг талаасаа   их мөнгөний чимээтэй хоршиж ойлгогдох учиртэй. Төрийн түмний төлөө гэх тодотголтой хэдэн зуун тэрбум төгрөгийг “засаг” залуурддаг. Хэсэг бүлгийн хувьчилсан эрх ашиг гэж юм мөнгөний үнэрээс ангид байж чаддаггүй гэдгийг энд хэлэх нь илүүц болохгүй биз. Тэгээд ч “Анти Алтангадас” гэж бүлэглэл АН дотор мэндлээд чамгүй ч удсан. Сая нэг зорилгодоо хүрэх зам нь шулуудсан ч янзтай үзэгдэнэ. “Анти Алтангадас”-тай холбоотой анхаарал татсан нэг мэдээлэл АН-ын тогооноос гадагшилж л байсан. Тэрийг энэ дашрамд эргэн нэг саная.

Юу гэхээр одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2010 оны өвлийн нэгэн үдэш хотын төвийн нэгэн зоогийн газарт З.Энхболд, “Женко” Х.Баттулга нарын нөхөд сэм болзсон гэдэг. Тэдний ярианы гол агуулга нь  Н.Алтанхуягийг “Алтангадас”-тай нь хамт унагах.Намын даргын суудлыг нь өөрсдөө авах. Тэгэхийн тулд түүнд хамтарсан Засгийн газраас гарах шаардлага тавья” хэмээн тохиролцож, улмаар эрх мэдлийг өөрсдөдөө төвлөрүүлэх зорилго бүхий Ардчилсан хүчний холбоог байгуулж байсан байдаг. Тэр холбоонд нь МоАХ, соцдекүүд, “Зүүн хойд Ази”-ийнхан, МҮДН-ынхан, мөн Элбэгээгийн фракцийнхан багтсан түүхтэй. Тэгээд З.Энхболдыг Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр сонгож, С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг дэд ерөнхийлөгчийн суудалд суулгасан юм. Тэгээд яасан гэхээр Н.Алтанхуяг УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө С.Батболдын танхимаас намынхантайгаа гарч, сонгуульд АН-ыг удирдан оролцсон. Нам нь ялсан. Тэр намын даргын хувиар Ерөнхий сайд болсон. Шинэчлэлийн тодотголтой  Засгийн газрын танхимд Ардчилсан хүчний холбоонд нэгдсэн Х.Баттулга, Н.Батбаяр, Д.Ганхуяг, С.Эрдэнэ нар бүгд орсон. З.Энхболд харин УИХ-ын дарга болсон. Тэр уг нь спикер болохыг хүсээгүй. Гэхдээ дүрэм журамд баригдалгүй л яахав. Харин одоо бол тэр хүслээрээ тодорч болох гээд байна. Н.Алтанхуяг гэдэг хүн явсан. Н.Алтанхуяг үг, үйлдэл нь хийтэй хүн байсан. Тиймээс ч тэр ингэж унаж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс дараа нь тодрох “Анти Алтангадас”-ынханд амжилт хүсээд хариуцлагатай  байхыг захимаар байна даа!

М.Мөнхжин 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • Зочин
    Enhboldiin bh shud ni hiimel um bn sh de.Gants neg ni l uuriinh gejjjj.Ih ineeh muuhai buguud evgui um bn shuu.Be careful!
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • zochin
    aimaaraa aimaar ene deer bichsneer bol Erdene .Enhbold Ajnai BatErdene ch geh shig ene zasgiin gazar MGL yls ,ARd tymen odoo togloom yum yy..ERden AjnaiBaterden yu gsn yg ve end tend ajil ynagaj ybdag shalgarsan garyyd gedggyi bilyy..Eroosoo l oorsdiin ni togloom l bsan yum bishyy Altanhyag yu ch hiigeegyi gej Hynii hiisniig Yls ornoo ard tmnee gsn bolgoniig ygyisgej baidag eheseg hymyys bayuchyyd bnaa,Bid tednii togloom yy erhem eronhiiogchoo..Tanii shadar nai l bval deeshee ahij baidag yum yy..
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • иргэн
    Дараагийн ЗГ Алтангудасгүйгээр явах аргагүй болоод байдаг, тэднийг оруулахаар огцруулсны гавъяа гэж юм гарах уу????????? Ингээд ацан шалаа. Ерөнхийлөгч бүлх залгисан мэт дуугүй, яаж өөртөө ашигтайгаар хүмүүсийг хошгируулах вэ гээд таг дуугүй, ацан шалаанд.
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин
    дэнзэнтэйгээ дээлээ нөмрөөд зайл даа,ард түмнээс хулгайлсан мөнгөө өгөөрэй,Саранзаяагаа бас аваад арилаарай ок
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Баттулгаар оролдож байгаад уналаадаа.Өдөө шидсэн чулуу .................гэдэг биздээ.Одоо миний хүү битгий уйлаа.Найз нарынхаа үгэнд орж бай.Ганцаараа тэгж дүвчигнэж болдоггүй юм шүү дээ.Нялх хүүхэдтэй, нас залуу байна.Цаашдаа бод.
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
Сонин хачин