Л.Цог:Н.Алтанхуяг жинхэнэ 37 оныг давтсан
2014/11/05

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Ц.Оюунгэрэл гишүүн “Энэ бол 37 оны хэлмэгдүүлэлт, Лхүмбийн хэрэг. Хуулиар буруутай нь нотлогдоогүй байхад буруутгаж байна. Мөн хамаатан саднаас нь болж огцруулах нь үндсэн хууль зөрчсөн хүний эрх зөрчсөн зүйл” гэсэн бол Г.Уянга гишүүн “Монголын өнөөгийн байдлыг АН МАН хоёр бүтээсэн” гэлээ. Харин Л.Цог гишүүн “Өөрийнх нь асуудлыг ярих болохоор Алтанхуяг "37 он болж байна" гэж байнгын хороон дээр хэлсэн. Харин тэр Ерөнхий сайд болоод олон хүнийг намын харьяаллаар нь халахдаа жинхэнэ 37 оныг давтсанаа  хэлэхгүй байна гэсэн юм.

М.Мөнхжин

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин