Эсрэг кноп дарсан Генсек ингэж хэлэв
2014/11/05

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат чуулганы танхимд Засгийг өмөөрсөн үгсийг хэлж сууна. Тэрбээр макро эдийн засгийн бодит хүндрэлийг  үгүйсгэхгүй ч, үүнээс гарахын тулд бизнесийн орчин, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх маш олон хуулийн төслүүдийг эхнээс нь хэлэлцэн баталж, үр дүнгээ үзэж байгаа гэлээ. Мөн “Монгол Улс хоёрхон жилд дампуурсан юм биш. Хорин жилд өрсөн буруу суурин дээрээ бүдэрч явна. Манай экспортын бүтээгдэхүүн огцом буурсан, хөрөнгө оруулалтын орчин буурсан ч зээлжих зэрэглэл буурсан шалтгаан. Цаашлаад дэлхийн эдийн засаг дээр уул уурхайн түүхий эдийн үнэ буурсан нь нөлөөлж байна.

 Засгийн газар хөрөнгө оруулагчдыг татах маш олон хууль баталж байгаа ч өнөөдөр хөөгөөд явуулчихсан хөрөнгө оруулагчдын итгэл төдийлөн сайжрахгүй байна. Хэрэв Чингис бондыг босгож төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээгүй бол ханшийн хэлбэлзэл одоо байгаасаа дордож, моргейжийн найман хувийн зээл өгөгдөхгүй байх байлаа. Эгэл жирийн 12 мянган иргэн орон сууцтай болохгүй байлаа. Барилгын материалын зах зээлийн үр ашиг гарахгүй байх байлаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдээ дэмжиж, сүүлийн 15 жилийн хугацаанд хийгдээгүй бодит дэмжлэг байлаа. Урьд нь тавьсан өр өнөөдрийн Чингис бонд эрс ялгаатай.” гэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • ДҮВЧИГНҮҮР
    ОРОН ГАРАН БАЛАЙ НӨХӨР. ӨӨРӨӨ ОГЦРУУЛАХ КНОП ДАРАА Л
    2014 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин
    энэ хар баас хаа хүрдгийн кк
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • зочин
    Энэ нөхөр их дүвчигнэсэн дээ.Өнөө орой ч үхтлээ архидах байхдаа. Архичин гэж сонссон юм байна.
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
Сонин хачин