АН-ынхан ариун үүргээ биелүүлж Н.Алтанхуягаа унагах уу?
2014/11/05

УИХ-ын чуулган хуралдаж байна. Д.Хаянхярваа гишүүн  Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлийг танилцуулсны араас гишүүд үг хэлж байна. Ер нь бол АН-ынхан Н.Алтанхуягаа явуулсан ч яахав гэсэн байр байдалтай байгаа юм. Өчигдөр бүлгийн хурлаар нэг мөр хэлэлцэн шийдэлд хүрэх ёстой байтал ирц нь бүрэлдэхгүй тойрч давхицгааж байгаад шөнө  нэг нэгээрээ гарын үсгээ зурсан болж авч үлдэв. Тэгсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэхэд 17 гишүүний  11 нь  огруулах нь зүйтэй гэж дэмжсэний нэг нь Генсек Д.Эрдэнэбат байв. Тэр кноп андуурсан гэж мэдэгдсэн юм. Эрхэм Генсек ийн том андуурсны араас яригдах асуудлууд байна.  Р.Бурмаа гишүүний тухайд Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн АН-ын гишүүний ариун үүргээ биелүүлж Н.Алтанхуягийг огцруулах санал өгнө. Ардчиллын үнэт зүйл болсон сонгох сонгогдох эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан МАХН-тай гэрээ байгуулсан энэ ёс зүйгүй үйлдлийнх нь төлөө огцруулах хангалттай үндэслэл тул огцруулах саналтай байна гэсэн байгаа юм. 

Ямартай ч чуулганаар ийн асуудал хэлэлцэгдэж эхэллээ. АН-ын эсрэг кноп дарчихаад андуурсан гэцгээх вий дээ.

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин