У.Хүрэлсүх: Ах нь дэмжинэ
2014/11/05

Удтал ажин түжин байсан МАН-ын “ах нар” яг АН “сулралтай” болох үед ээлж дараалан тайзнаа гарч буй нь тохиолдол биш. Саяхан тоглолтоо хийж банзан гитарыг балбах шиг болсон У.Хүрэлсүх НАМЗХ-ын залуустай үдшийг өнгөрөөв. Мэдээж тоглолт хийснээсээ хойш илүү ойр дотно мэт санагдах болсон түүний үгийг сонсох залууст таатай байсан нь тодорхой. Түүний гол онцолсон үг нь “Ах нар нь дэмжинэ” байлаа. С.Баяр Монгол хүн монголын баялаг болохыг мотивацалсан бол үүний араас У.Хүрэлсүх дэмжлэг харамгүй “цацах”-аа харуулав. МАН-ыг дагавал хөлжих нь, ер нь хуучинсаг хөндий хуурай биш юм юмтай нам юм байна гэсэн сэтгэгдэл залууст төрсөн бол зорилгынх нь 50 хувь биеллээ л гэсэн үг. У.Хүрэлсүхээр дэмжүүлэх үү?

Д.Сэргэлэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин