Ц.Оюунгэрэл сайд цаас түлэхийг уриалав
2014/11/04

Нүүрсний утаа гэж үгээ хэлж, үсээ зулгааж байхад сайд нэг мэргэн санаа олжээ. Картон цаас, цаас гэр хорооллын айлуудад өгөөд бай гэсэн байх юм. Цаас хэр удаан шатаж, хэр дулаан ялгаруулдаг гэдгийг сайд бүсгүй мэддэггүй бололтой.

Сайдынхаар бол галынхаа аман дээр өдөржин цаас түлж суувал хот утаагүй болох юм байна. Нүүрс илчээ удаан барьдаг, цогшдог гэхчлэн давуу талуудыг энэ бүсгүй мэддэггүй, эсвэл огт гал түлж үзээгүй бололтой. Уг нь унаган хөдөөний охин биш билүү гэж хүмүүс гайхшаа барж сууна. Төр төр шиг байх бол айлын зууханд, авгай нөхрийн дунд, хүүхдүүдийн аягатай хоолонд гээд орохгүй газар алга, Жижигрэнэ жижигрэнэ гэхэд логикгүй, мэдлэггүй, мэдээлэлгүйгээ гайхуулан жижгэрэх бас арай л юм даа гэж гэр хорооллын иргэд сайдын үгэнд эгдүүцэж сууна.

Д.Сэргэлэн 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • zochin
    yanadaa yana arai ch dee heleh ch muu ug oldohgui ni dee ene muu gichiid
    2014 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин
    ийм тэнэг ухаангүй албатууд төрийг минь түшилцэж явна гэхээр сэтгэл санаа оюун ухаан минь уйлахуй аа яа яа
    2014 оны 11 сарын 04 | Хариулах
Сонин хачин