Н.Энхбаяр буцахаасаа өмнө намынхаа нөхдөд амлалт өгсөн гэнэ. Тэр эргэж ирнэ, гэхдээ хэзээ ирэхээ хэлж мэдэхгүй гэсэн аж. Улстөрийн тогоо руу хальтхан өнгийж харагдангуутаа утгаар нь самарчихаа шахсан түүнийг бүрмөсөн эргэн ирэхийн цагт юу болох бол гэсэн тийм нэг хүлээлт хэдийнэ түмний дунд бий болсон. Тэгвэл экс Ерөнхийлөгч бусдад хүлээлт үүсгэчихээд цаагуураа хувь хувьсгалын ажлаа амжуулсан шигээ явж байна.

Юу гэхээр хоригдож байхдаа орчуулж дуусгасан "Очир огтлогч" хэмээх томоохон бүтээлийнхээ орчуулгыг хянаж дуусгаад ирэх 12 сар гэхэд хэвлэж, Монголчууддаа тарааж өгөх гэж байгаа аж. Тэрбээр энэ бүтээлийнхээ орчуулгыг Солонгосын Буддын шашныхнаар хянуулах гэж эхнэр О.Цолмонгийн хамт хийдэд долоо хоносон гэнэ. Буддын шашны лам нартай хамт зураг авахуулсан байсан нь тийм учиртай юм байна. Тэрбээр хийдэд долоо хонохдоо дан цагаан хоол идсэн гэнэ билээ.

Мөн экс Ерөнхийлөгч Японы буддын үзэл баримтлалд тулгуурласан өөр нэгэн томоохон бүтээлийг орчуулан дуусгаад байгаа аж. Тодруулбал, Хубилай хааны цэрэгүүд Японыг эзлэх гэж явахад хар салхи гаргаж, ид шидийн олон үйлдэл үзүүлж байсан гэгддэг Ничиран багшийн үзэл баримтлалыг харуулсан бүтээл юм байна. Тэгэхээр Ерөнхийлөгч асны орчуулсан буддын шашны сургааль номлолууд тун удахгүй Монголчуудад хүрэх нь ээ. Яахав тэгээд тархийг эерэг утгаар нь угаавал болж л байна.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна