Өөрөө эхэлж явахгүй бол унана гэдгээ мэдэж байсан С.Баяр эргэн ирж байгаагаа албан ёсоор тунхаглах нь. Юу гэхээр 11 дүгээр сарын 3-нд Тусгаар тогтнолын ордонд болох НАМЗХ-ны "VIP meeting"-ийн зочноор Еренхий сайд асан С.Баяр оролцохоор болоод байна. АН арчаагаа алдаж байгаа энэ үед МАН эргэн чивчрэн чангарахаар алхмуудаа хийж байна л даа.

С.Баярын тухайд монголын улстөр сайн, саарын аль алинаар нь үгүйлэн санаж байгааг өмнө нь өгүүлж байсан билээ. Ямартаа л Х.Болорчулуун хэмээх улстөрч Оюутолгойн гэрээний хуудууг зөвхөн С.Баярцогтод хаяглах бус, тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайд асан С.Баяр нар хариуцлага хүлээх ёстой. С.Баяр бол үндэсний эрх ашиг, Монголын ард түмнээс урвасан хүн. Тиймдээ ч өнөөдөр гадаадад амьдарч байгаа хэмээн ярьж байхав. Тэгвэл тэр албан ёсоор ил гарахыг илүүд үзжээ.

С.Баярыг монголын улстөрд эргэн ирнэ гэх хүлээлт өнгөрөгч УИХ-ын сонгуулиас өмнө бол нэлээн идэвхтэй байсан. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй нь тодорхой болчихоод байсан ч, С.Баяр МАН-аас явах цаг нь одоо мөн үү? гэх асуултад тийм гээд шууд хариулчихад эртдээд байсан. Харин хүч сул гэгддэг С.Батболд, хэт дэврүүн гэх тодотголт У.Хүрэлсүх нар МАН-ыгаа арванхоёр онд өвдөг шороодуулснаар С.Баярын дараа дараагийн гарцууд бүдгэрч тэр явсан.
Харин одоо замын бартаа багассан харагдана. Тэр ирж байна.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (1)