Б.Дангаасүрэн агсны хоёр нүдийг Сиднейд авсан уу?
2014/10/31

АТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Дангаасүрэн агсан Австралийн Сидней хотод учир битүүлгээр амь насаа алдаад 7 жил болж байна. Өнгөрсөн жилүүдэд түүний төрсөн дүү Б.Дансал ахынхаа үхлийн үнэн бодит шалтгааныг олж тогтоолгохын төлөө уйгагүй явж ирсэн ч, үр дүн гараагүй. Гэхдээ тэрбээр заавал учиг үнэнийг олох ёстой хэмээн тэмцсээр байгаа юм. Түүнчлэн ахынхаа үхэлтэй холбоотой шинэ баримтыг дэлгээд байгаа тэрбээр Хүний эрхийн үндэсний комисст хандана, өргөдөл, гомдлоо аваачиж өгнө гэдгээ хэллээ. Болохгүй бол Азийн хүний эрхийн байгууллагад хандана гэж байна.

Тухайн үед ахтай нь хамт явж байсан  Алтангэрэл, Доржпалам, Гунгаа, Энхтуяа нар худлаа ярьсан гэж тэр үздэг. Учир нь  Гунгаа, Энхтуяа нар АТГ-ын дэд дарга Сундуйсүрэн рүү утсаар ярихдаа  ахыг  нь зочид буудалд нас барсан гэж  хэлсэн байдаг ч, ямарч зочид буудал байгаагүй. Айлд нас барсан байдгийг тэр хэлдэг. Түүнчлэн тэр ярихдаа  “Яг үнэндээ Авсралийн Сиднейд хоёр Монгол айл байдаг. Түвшинжаргалынх бас нэг эмэгтэйгийнх. Энэ хоёр айлд АТГ-ын 6 хүн очоод гурав гурваараа хоёр айлд салж байрласан байдаг. Алтангэрэл, Доржпалам нар тухайн айлын хүмүүст заавар зөвлөгөө өгсөн нь илт байдаг. Тэд дарга зочид буудалд нэг хоночихоод маргааш нь манайд ирж хоносон гэж ярьсан. Тэндээ хоол хийж идсэн байгаа юм. Тэгээд оройтоод хоносон боловч тэр шөнөдөө нас барсан гэдэг. Тэгэхээр нь би ахын буусан зочид буудал руу явмаар байна, хүргээд өг гэж Алтангэрэлд хэлсэн.  Гэтэл Алтангэрэл “Уучлаарай Дансал гуай , бид зочид буудалд байрлаагүй” гэсэн юм. Тэгээд  “Та онгоцны буудал дээр буухдаа хүн аймаар стресстэй буусан, тэгээд айгаад хэлээгүй” гэж хэлсэн. Би , “Та нарын ярьсан хэлсэн худлаа юм байна” гэж хэлэхэд дуугараагүй. Тэр орой нь  би Түвшинжаргалын эхнэр Эрдэнэцэцэгтэй уулзахаар гэрт нь очсон. Тэгээд “Юу болоод байгааг би ойлгохгүй байна, Алтангэрэл болоод ахтай явсан хүмүүс та нарт заавар зөвлөгөө өгсөн, юу гэсэн, та  нар яагаад худлаа ярьсан, ах буудалд буугаагүй, танайд ирээд хоёр дахь хоног дээрээ нас барсан байна”  гэж хэлсэн. Яагаад ингэж худлаа хэлж байгаа юм гэхэд тэр эмэгтэй уйлаад юу ч хэлээгүй. Гунгаа, Алтангэрэл, Доржпалам нар тохиролцоод бүхнийг нуусан.”  Хэмээн ярьж байгаа юм.

Мөн Б.Дангаасүрэн агсны үхэлтэй холбоотойгоор анхаарал татдаг асуудал бол талийгаачийн нүдийг хаана авсан бэ гэдэг асуудал юм. Тэгвэл Б.Дансал энэ талаар  “Тухайн үеийн МУ-ын ерөнхийлөгч Н.Энхбаярт би миний ах Б.Дангаасүрэнг нас барсаны дараа “Австралийн Сидней хотын Висентийн эмнэлэгт цогцост нь задлан шинжилгээ хийхдээ хоёр нүдийг нь ухаж авч хоцорсон, хавирга нь хугарсан шалтгааныг олон улсын харилцааны шугамаар тодруулж өгөх хүсэлт хүргүүлсэн юм. Харин ерөнхийлөгч тухайн үеийн улсын ерөнхий прокурор М.Алтанхуягт хандан дотоодын болон олон улсын хууль тогтоомжийн дагуу уг асуудлыг судлан шийдвэрлэх хүсэлт хүргүүлсэн байдаг. Гэтэл прокурорын газраас гаргасан мэдэгдэх хуудасд “Цогцосны нүдийг хаана хэн ямар зорилготой хэзээ авсан болох нь нотлогдож тогтоогдоогүй гэсэн хариу ирүүлсэн. Өөрөөр хэлбэл ахын хоёр нүдийг Австралийн Сидней хотод авсан эсэх нь мэдэгдэхгүй байна гэсэн байгаа юм.” хэмээн хэлж байна.

Ер нь бол  монголын авлигачдыг цэвэрлэх учиртай газрын даргын үхэл жир биш гэдгийг илтгэх баримтууд олон ч, хэрэг дарагдаад байдаг нь цаана нь улстөрийн нөлөөлөл байсан уу гэдэг харыг дагуулдаг юм.

Б.Билэгт

 

 

 

 

 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    Тийм шүү
    2017 оны 04 сарын 13
  • Эрдэнэ
    Энэ хэргийн учрыг заавал олох хэрэгтэй. Ханддаг газарт нь хандаж шийдүүлдэг дээд шатны байгууллагад нь өг. Жишээлбэл олон улсын шүүх, Азийн хүний эрхийн холбоо юу байдгийн. Бас оросын зөн билэгчдэд хандахад буруудах зүйлгүй. Даши Мерэлин гээд чадалтай зөн билэгчид олон нууц гэмт хэргийг илрүүлж байна
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • Эрдэнэ
    Энэ хэргийн учрыг заавал олох хэрэгтэй. Ханддаг газарт нь хандаж шийдүүлдэг дээд шатны байгууллагад нь өг. Жишээлбэл олон улсын шүүх, Азийн хүний эрхийн холбоо юу байдгийн. Бас оросын зөн билэгчдэд хандахад буруудах зүйлгүй. Даши Мерэлин гээд чадалтай зөн билэгчид олон нууц гэмт хэргийг илрүүлж байна
    2017 оны 04 сарын 13 | Хариулах
  • Hulan
    Buh tohioldold bish zarim ontsgoi tohioldold hohirogch heviin bus shaltgaanaar gadnii noloonii uudnees nas bargsan gej uzvel hamgiin suuld harsan durs n nudend buuj hadgalagdan uldsen bh tohioldol bdag. Uunii ulmaas ed moriin barimt bolgon zadland herev ilervel tuuniig havtas heregt oruuldag yum. Harin Australia shig huuli yos jurmaa barimtaldag orond zugeer neg emnelgiin zadland gadnii irgenii uhliin shaltgaaniig nuuh zorilgoor ch yumu tegej tsogtsost hamaagui handahgui l de. Harin tuhain hohirogch-n eh ornoos alban yosoor, zohih baiguullagiin huselt gargaval oor bdag blgui. Tegeheer ene heregt tsaanaasaa nuusan budilaan, hed heden humuusiin noloolol bii n medeejiin hereg yum.
    2014 оны 10 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Тийм шүү
      2014 оны 10 сарын 31
  • Зочин
    үхсэн хүний нүдээр яадаг юм бол доо
    2014 оны 10 сарын 31 | Хариулах
Сонин хачин