Гоймонд дурласан чөтгөр
2014/10/31

Сүүлийн үеийн яамны ажил сошил медиад өрнөдөг болов. Гаргах шийдвэр, гаргасан шийдвэрийнхээ алдаа оноог сошилд идэвхитэй хүмүүсээр хэмжүүлнэ. Телевизийн урлагтай ч яамны хэмжээнд найзалж ажлаа олон ангит киногоор сурталчлах болов. Тэртэй тэргүй албан тасалгаанд юу өрнөдгийг ард иргэд нэг бүрчлэн мэдэж чадах биш энэ нь ч тал талдаа сонирхолтой байгаа юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг тойрсон асуудал түр намжсан биш мань эр багагүй завтай болжээ. “Мөрдөгчөө үзье дээ” хэмээн жиргэж өөрийн яамны захиалгат киногоо Пиардах болсон сайд энэ киноны ард ямар “хөзөр” нуусныг үзэгчид тааж ядан сууна. Чөтгөр гоймонд дурлана гэгчээр багшаас улс төрч, улс төрчөөс “САЙН АХ”, цаашлаад олон ангит киноны "продюссер" гэхчлэн Тэмкад ер нь хувирахгүй дүр алгаа. Арай дараа нь бариу тирко өмсөж балет бүжиглэх юм биш байгаа?

Д.Сэргэлэн 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Саку-д дурласан Тэмбүүжин
    2014 оны 10 сарын 31 | Хариулах
Сонин хачин