Хамгийн хэл амгүй байж болох Боловсролын яамыг толгойлох атлаа хамгийн их хэлүүлдэг чичлүүлдэг нь Л.Гантөмөр. Япон школтой энэ ноёнтон сургалтын системд +18 бодлого байх нь зөв гэж үзсэн бололтой. Бага ангийн сурах бичиг дээр мэр сэр нүдэндээ ч итгэмгүй утга агуулга бүхий зураг, тайлбар тавигдсаныг бултаараа шүүмжлээд байх ажирнаа л гэж үгүй. Нэгэнт тараагдсан сурах бичгээ буцааж татах, яг тэр хуудсыг урж хаях эсэх дээр магадгүй гарцгүй байдаг байх л даа. Тэгвэл Лу сайд дахиад хэрэг тарив.
Монголд олноор орж ирэх болсон Солонгос кофе шопуудын нэгнийх нь нээлт болоход мань эр очиж тууз хайчилжээ. Хэзээнээс боловсролын яам нийтийн үйлчилгээний салбарт анхаардаг болчихсон юм бүү мэд. Ёстой нүдэндээ ч харж байгаагүйгээ харсан хүмүүс ангайж хоцров. “Солонгосын жүжигчин ирсэн болохоор сайд харах гэж очсон юм болов уу?
Эсвэл дуртай жүжигчин нь юм бишүү дээ” гэж зарим нь түүнийг цээжээрээ хамгаалав. Хүний хүсэл сонирхлыг яалтай ч билээ. Гэвч төрийн сайд хүн хаана очиж тууз хайчлахаа бас бодмоор л юм даа. Солонгосын жүжигчин Ким Бүм нь “Кафэ Бэнэ” кофе шопоо өчигдөр “Metro Mall” дэлгүүрийн нэгдүгээр давхарт нээж манай сайдаас эхлээд арван жилийн охид энэ жүжигчинд хөл алдсан нь энэ.
Бүр зарим охидууд нь асгарталаа уйлж, ажлаа хийж яваа биднийг дарж алах дөхсөн шүү. Шкаб шиг бакь залуучууд ч дийлэхгүй туузаа хэдхэн секунтын дотор хайчилсан болж ум хумгүй зугтаж орсон билээ. Аргагүй л дээ манайх чинь тэр чигээрээ Солонгосын хэв маягт уусаж байгаа улс юм хойно.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (2)