Зандангийн 6 ах зайлах уу?
2014/10/30

Тэмцэгч бол тэмцэгчээрээ л дуусдаг юм байна. Нам гэдэг шошго зүүж намба заасан Ж.Батзанданг гэнэтхэн төрөл арилжих нь гэж алмайрах хүмүүс байсан байсан. Гэтэл яасан хар ярианы хэлээр “золбин” зан гаргаж нам дотроо хагаралдах болов. Улс төр түүний савыг хоосон буцаасангүй. 9 хүү нэг охинтой айлын отгон хүү тэрбээр, орос үлгэр дээр гардаг отгон хүү Иван шиг онцгой ухаанаар ах дүүсээ төрд зүтгүүлж амжиж.

Түүний нэг биш 2 биш бүр 6 ах төрийн албанд байдаг байна шүү. Бидний сайн мэдэх нь Ж.Бат-Эрдэнэ хэмээх ах нь бөгөөд Монголын цахилгаан холбоо компанийн гүйцэтгэх захирал байж байгаад албанаас буусан билээ.  Үнэхээр гэр бүлээрээ төгс хөвгүүд болохоор бүгд төрийн хар хүн болсон, Зандангаас бусад нь өөр ч байж бас болно л доо. Ямартай ч ах нараа бүгдийг нь “чирсэн” хэмээн жиг жуг хийх боллоо. Тэгэхээр мань эр эвгүйдвэл ах нар нь ч эвгүйдэх эсэхээс энэ оньсого тайлагдах болно. Үнэхээр отгон “Иван”-аас хамааралгүй төгс хүмүүс бол суудалдаа үлдэх бизээ.

Д.Сэргэлэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин