Төрийн далбаагаараа дотоож хийж өмсдөг нь бид биш
2014/10/29

Гудамжны тэмцлээс төрөн гарсан улстөрчид сүүлийн үед дуу нь улам тодроод байна. Тухайлбал, Ломбардны тухай хуулийг бараг хоёр жил ярьж “унтаадуу” байсан Г.Уянга гишүүний дуу хоолой илтэд чангараад ирлээ шүү. Тэрбээр “...Эртний түүхт Монгол үндэстэн, Монголын төр улс энэ 200 гаруй жилийн түүхтэй ардчилалд хүрэхийн тулд 2000 гаруй жил оршин тогтносон уу?...  

Бидэнд өмнөх үеийнхэн шигээ төр түмэндээ хийсэн алдаа, идсэн уусан гэх муу нэр алга. Төрөө зөв болгох сайхан сэтгэл, итгэл үнэмшил давамгай. Манай үеийнхнийг 76 гэдэг тоон дунд оруулаад өнгөрсөн үеийн бүх муу муухайг давхар нялж хаяад байгаа болохоос бусдаас ялгаатай хүмүүс энд бий. Миний үеийнхэн арав гаруй гишүүн өөр соёлыг улстөрд хэвшүүлэх ёстой. Хатуу хуваагдсан намын зарчмыг шинэ үеийнхэн үргэлжлүүлж болохгүй хэмээн хэлж байна. Мөн тэрбээр Төрийн далбаагаараа дотоож хийж өмсдөг Америкийн төрийг үзэх үзэл, төрийн сүлдэндээ сүслэн залбирдаг бидний төрийн тухай ойлголт хоёр огт өөр хэмээн ярьж сууна.

Б.Билэгт

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    unen unen. tums tolgoituud
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Одоо балайраад эхэлцгээнэ дээ Монголчуудаа
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
Сонин хачин