М.Зоригтын жир бус жиргээ
2014/10/28

Саарал ордонд “эротизм”-ын магтууг хийн суух болсон М.Зоригт гишүүн ухаан сэхээ орж, улстөрийнхөө сэдвээр сүрхий жиргэж байгаа. Ямартаа л өнөөдрийг сэтгүүлчдэд нээлттэй өдөр болгон зарлаж байхав. Тэгэхдээ сурсан занг сураар боож дийлэхгүй гэдэг шиг л юм болж байна. Ганц өдөр элдэв дэмий зүйл жиргэхгүй байж тэсдэггүй бололтой юм. Учир нь “Хүүхэд гэр бүлтэй паркад амарч явсан туслах бүсгүйг тайлбаргүй шууд дуудахад амар байх уу?” гэхчлэн жир бус байдалтай асуудлаар жиргээд бас амжив.

Төрийн түшээ хүний үүрэг хариуцлага гээчийг умартан  “Twitter” болон “Facebook” хуудсаа л тойглон, садар самуун зураг, үг үйлдлээрээ олны дургүйцлийг ихээхэн хүргэсэн тэрбээр ажлынхаа өрөөнд унтаж хэвтэж байгаа зургаа цацаад л байсан. Нэгэнтээ  “Наад ордонд чинь агаар дутаад хэцүү юм” хэмээн саарал ордныг муулаад авсан тэрбээр нэгмөсөн тэндээсээ явчихсан нь шулуухан юм даа.

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин