Зарим нэг нь хуушуур идэх эрх чөлөө хүсэн оюутнуудыг царай алдан захиа бичүүлж байхад зарим нь үнэхээр далайцтай сэтгэх юмаа нээрээ. Бид хэт ардчиллын синдром тусаад уламжлал, ёс заншлаа ч бараг мартсан юм шиг. Өвлийн эхэн сард гал тахидаг атал өнөө маргаашаа л аргацаан Төрийн ордондоо бүвтнэж суугаа нөхдүүд Д.Арвингаас ичээч.

Хэнтийнхэн түүнд хайртай ч гэж жигтэйхэн, өөрсдөө хүсэлт гарган байж Ц.Дондогдуламын нутагт “Хатадын өргөө”-г Д.Арвингаар байгуулуулсан байдаг. Эрхэм гишүүн зөвхөн энэ жил гал тахиж байгаа юм биш өмнөх хоёр жилд ч мөн энэхүү ёслолыг хийж байжээ. Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр буюу өнгөрсөн ням гаригт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт гал тахих ёслолыг ёслол төгөлдөр хийжээ.

Твиттерчдийн эсрэг дуугарсан, жиргээнд идэвхитэй бишээсээ болж Дарвин хоч зүүсэн Д.Арвин энэ удаад хочоо солих нь дамжиггүй. Галын бурхантай, эх дагинатай хүртэл ойр байдаг хүнийг хамаагүй хэлж байж эвгүйдэх вий нөхөд өө.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (7)