Э.Бат-Үүл өвлийн өвгөний дүрд “тоглоно”
2014/10/28

Хаа очиж хараалгаж чичлүүлсээр ажлаа хийдэг ганц хүн нь шахуу болчихоод байгаа хотын мэр Э.Бат-Үүл автобусчин хүртэл хийгээд амжсан. Савангийн хайрцаг шиг тэрэг унаж сард 40 мянган төгрөгийг унаанд зарлагадахаа мэдэгдээд байгаа түүнээс гэнэт гэнэт алмайрам шийдвэрүүд гардаг. Тэгвэл Үүл баатар маань дахин нэг шинэ дүрээр бидний өмнө гарч ирэх нь.

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг асрамжийн газрууд дахь  хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт өнөөдөр 16 цагаас Хүүхдийн ордонд болно. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бүх хүүхдүүдэд нийслэлийн ойн баярын бэлэг гардуулах аж. Түүнд ганц дутаад байсан дүр өвлийн өвгөн байлаа.

Парти зохион байгуулахдаа ч гаргууд Үүл маань удтал эрж хайсан дутсан дүрээ олов бололтой. Манай төрийн удирдлагууд хүүхдүүдтэй их ойр байх гэж төрсөн өдрөө гэртээ хүүхдүүдийн хамт тэмдэглэн патиараа татуулдаг. Энэ удаад Э.Бат-Үүлийн зураг авалт хийлгэх ээлж ирэв шүү. Хэр зохих дүр байна, харцгаая.

Д.Сэргэлэн 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин