Хоёр сайдын хэн нь хэнийгээ гүтгэв
2014/10/28

Эрүүл мэндийн салбарыг хариуцсан хоёр сайдын хэн нь үнэн хэлээд байгаа нь мэдэгдэхээ байлаа. Н.Удвал, Ж.Амарсанаа хоёр хэвлэлээр дамжуулан хэрүүлийн алим шидэлцэх болсон. Эрүүл мэндийн сайд Н.Удвал Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцохдоо Дэд сайд Ж.Амарсанааг элэгний С вирусын 900 ам.долларын үнэтэй эмийг 1800 ам.доллараар оруулж ирэхээр болсон, элэгний өвчтэй хүмүүсийг ажлынхаа өрөөнд бүртгэдэг хэмээн ярьснаах тэдний хэрүүл эхэлсэн юм.

Тэгвэл Ж.Амарсанаа сайд Н.Удвал сайдынхаа хэлж ярьсны эсрэг хариулт өглөө. Тэрбээр “Н.Удвал сайд ор үндэсгүй худлаа зүйлээр хүнийг гүтгэж байгаад харамсаж байна. Нэр төрөө сэргээж авахын тулд Н.Удвал сайдтай шүүхдэлцэхэд бэлэн байна” гэлээ. Тэгэхээр нэг яамыг хамтдаа удирдаж байгаа хоёр хүн ийн бие биенийгээ буруутгаж байгаа байр байдлыг нь харахад Эрүүл мэндийн салбарын ирээдүй бүрхэгшээд л байх чинь. Ямартай  ч хоёр сайдын хэн нь үнэн хэлж байгааг шүүх л шийдэх үлдээд байгаа бололтой.

М.Сонор

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • 123
    Удвалыг бодвол энэ залуу эрүүл мэндийн салбарт их юм хийсэн цаашдаа ч хийх хүн шүү дээ. Удвал ер нь ямар мэргэжилтэйг ч мэдэх хүн цөөхөн байх шүү
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин
    Дэд сайд нь нүдэнд уг нь дулаахан худлаа хэлэхээргүй л хүн байна билээ. Сэтгэлийн толь нүүрэндээ гэдэг буурьтай сайн хүмүүжилтэй харагдсан. Ээж нь хүүхдээ хар хорон сэтгэлгүй сайхан өсгөж дээ л гэж бодсон. Удвал аа гэж ...хэ хэ
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
Сонин хачин