Л.Гансүх наранд гарав
2014/10/28

Хөөрхий дөө, ямартаа л шоронд орохдоо өмдөндөө дусаан чичирч байх вэ дээ. Оны хамгийн аймхай, эсвэл давсаг султай хүн тодотголын аль нэгийг гарцаагүй хүртэх Л.Гансүх ашгүй нэг юм нарны бараа харжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг бас  ч гэж өөрт нь зүтгэсэн хүмүүсээ төмөр торны цаана ор тас мартчихдаггүй бололтой. Наадам наргианы цагаар хайртай зөвлөхөө эргэж очин хэл аманд ороогдсон ч гандан буурсангүй.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ахлах зөвлөх Л.Гансүхийг батлан даалтад гаргалаа. Хэрэг явдлыг нэхэн санавал:

Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа Лүймэдийн Гансүх нарт холбогдуулан 2014 оны 04 сарын 24-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт 2014250001748 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн.

Мөрдөн байцаалтын шатанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг өөрийн туслахаараа ажиллаж байсан Н.Даваахүү, Л.Эрдэнэбулган, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин Б.Мөнгөнтуяа, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллажбайсан М.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нартай хамтран хувийн аж ахуйн нэгжүүд үүсгэн байгуулж ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх “Нүүрс” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг зөрчиж, өөрсдийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279,000 тонн шигшиж, ангилсан чанартай нүүрсийг 1 тонныг нь 27,500 төгрөгөөр авч, ард иргэдэд 1 тонныг нь 80,000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олж, Төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан.

Мөн дээрх албан тушаалтнуудын өөрсдийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүд нь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ алдагдалтай ажилласан хэмээн Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор 854 сая төгрөг, Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсвийн тусгай сангийн хөрөнгөнөөс Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулан авч төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу Л.Гансүх, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Хүнсний аюулгуй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нарыг 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263,2, 150 дугаар зүйлийн 150.3, 1661 дүгээр зүйлийн 1661.2-т заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял сонсгон, яллагдагчаар татаж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 671-1, 671-2, 671-3, 671-4 дүгээр захирамжууд гарч Л.Гансүхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд 2014 о.ны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Зуудаг нохой шиг нэг барьснаа тавьдаггүй АТГ-ынхан энэ удаад өр зөөлөн хандав уу яав, ямартай ч “эрх” зөвлөх наранд гарлаа. Цаашдаа хэрхэх бол?

Д.Сэргэлэн

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    ёстой муухай луйварчин
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин
    хужаагийн эрлийз пиздаа.
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин
    банди байсан гэсээн
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
Сонин хачин