Хүргэн Г.Дэнзэнгийн шинэ луйвар!
2014/10/27

Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэн гэж нөхрийн балаг дундрахгүй нь ээ.  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга явсан тэрбээр хоёр сая хол давсан Монголчуудын хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар Н.Алтанхуягийн дэмжлэгтэйгээр суучихаад тэрбум тэрбумын тендерийг хувьдаа авсан байдаг.  “Эрдэнэс Тавантолгой” ХK-иас “Говь повер”  компани 17 тэрбумын тендер авч нүүрс гаргахаар болсны ард Ерөнхий сайдын эгчийн охин Чулуунбаатарын Уянга гэгч байсан. Харин Ч.Уянгын нөхөр нь Г.Дэнзэн. Тэгэхээр ямар хэмжээний хэлхээ холбоотой хүмүүс вэ гэдэг нь эрхбиш ойлгогдохоор. Хэдийгээр Г.Дэнзэн МАН-ынхан намайг гүтгэлээ гээд ажлаа хүлээлгэн өгсөн ч, цаагуураа бол луйвраа үргэлжлүүлж байсныг нь илтгэх мэдээлэл байгаа юм.

Ямартай ч түүнийг ажлаа өгсний дараа Оюутолгой төсөл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг удирдах ажлын хэсгийн даргаар томилогдсон тухай мэдээллийг Business-mongolia.com нийтэд хүргэсэн билээ.  Тэгсэн дараа нь Британий Ерөнхий сайд асан Тони Блэйрийн Монголд хэрэгжүүлэх гэж буй төсөлд оролцохоор болсон талаар нь мэдэх хүмүүс нь ярих болсон юм. Хуулийн дагуу хариуцлага хүлээх учиртай хүн ийм маягаар өөдлөн дэвшиж өдийг хүрсэн нь ард нь байгаа том хүнийх нь нөмөр нөөлөг гэж харахаас яалтай билээ.

Ямартаа л ажлаа хүлээлгэж өгчихөөд өөрийгөө хохирогчийн дүрд хувирган шүүхээр явж 4 тэрбум төгрөг халаасласан талаар нь мэдээлэл байх юм. Тодруулбал, тэрбээр эхнэрийнхээ нэр дээр байдаг  “Говь Повер” ХХК "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгох шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй, хууль бус гэж үзэж байна гэж Чингэлтэй дүүргийн шүүхэд 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Үндэслэлээ тендерт шалгаруулчихаад ажил хийлгэлгүй гэрээ цуцалсан учир хохирол учруулсан хэмээн   7 тэрбум 413 сая төгрөгийг нэхэмжилсэн байгаа юм. Улмаар Чингэлтэй дүүргийн шүүх оны 10 сарын 16-ны өдөр “Эрдэнэс таван толгой” ХК-иас 4 тэрбум 835 сая төгрөгийг “Говь Повер” ХХК-д олгуулах шийдвэр гаргасан юм байна. Тэгээд шүүхийн шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой" компаниас 2013.11.28-нд 1 тэрбум 200 сая, 2013.12.13-нд 100,0. сая,  2013.12.27-нд 600.0 сая, 2014.01.03-нд 2 тэрбум, 2014.01.16-нд 788.5 сая төгрөг тус тус шилжүүлүүлэн авчээ.

 

Нэгэн цагт ТУЗ-ийнх дарга явсан хүний эхнэрийн нэр дээрх компани руу 4 тэрбум 688.5 сая төгрөг шилжүүлсэн талаараа "Эрдэнэс Таван толгой" компанийн удирдлагууд хав дараад өнгөрчих сонирхолтой байсан бололтой юм. Үүний цаана дээрээс зохицуулсан гар байсан нь ойлгогдож буй.  Г.Дэнзэн гэгч нөхөр цэвэр өөрийнхөө санаачлагаар “Эрдэнэс Тавантолгой”-гоос ийм хэмжээний мөнгө нэхэж шантаажлаад сууж байж дийлэх үү. ТУЗ-ийн даргаар нь ажиллаж байхдаа 16 мянган  ам.долларын цалин авч, тарвалзаж байсан тэрбээр хүргэн ахынхаа нөмөр нөөлгөөр бас зараалаар түмэн асуудалд орооцолдохын хэрээр түмний бухимдлыг ч барж дуусах нь байна.

Гээндээ ч гоондоо ч гэдэг шиг бараг 5 тэрбум төгрөгийг Г.Дэнзэнд өгчихөөд таг дуугай сууж байдаг захирал “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаж л байдаг. Уг нь Я.Батсуурь гэж нөхөр энэ албан тушаалд очихоосоо өмнө их л сайн сайхан зүйлс ярьдаг байсныг сануулахад гэмгүй байна. Өмнөх засгийн үед хийж чадаагүй бүхнийг хийнэ, хэрэгжүүлнэ гэсэн шулуухан үгсийг хэлдэг байсан тэрбээр ажлаа аваад  хоёр жилийн нүүрийг үзэх шахаж байж үйл ажиллагааныхаа алдаа дутагдлыг  “Чалко”-той хийсэн ашиггүй гэрээ рүү чихэхээс өөрийг мэдэхээ больсон. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагаар ирээд хууль зөрчсөн хулхи тендерүүд илрүүлсэн баатрын дүрээр тодроод байсан тэрбээр өөрөө ийм асуудалд нэр холбогдсон. Түүнийг энэ албанд суусны дараа бас л ийм үр ашиггүй гэрээ хийгдсэн талаар мэдээлэл бий. Зүүн цанхийн уурхайд   хэдэн арван тэрбум төгрөгийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг хууль бусаар авсан  томоохон компанид  Я.Батсуурь дарга дэмжлэг үзүүлсэн гэх зүйлийг эх сурвалжууд хэлж ярих болсон юм. Тэгэхээр ийм маягаар ажил хийсэн нэр зүүж суугаа Я.Батсуурь Ерөнхий сайдын хүргэн хүүд 5 тэрбумыг өгөөд явуулсныг гайхаж харах нь илүүц ч юм уу.

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • zochin
    medseer bj yaadag tur zasag ve huuli gej bn uu enchbazraas dutahgui bolloo do ene saidiin hamsaatanguud
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин
    yahlaaraa iim baidag bainaa bur ger buleeree bur udam sudraaraa mongoliin hurunguur togolloo
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин
    odoo ene zailaasai neeree unen daramttai yamaa neeree
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
Сонин хачин