УИХ-ын зарим гишүүний гар утасны дугаарыг ашиглан мессеж илгээж олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, гишүүний эрхэд халдсан хууль бус ажиллагаа явагдаж байна гэх зүйлийг А.Бакей, Р.Гончигдорж, Д.Ганхуяг нарын гишүүд хэлж байна. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцэж буйтай холбогдуулан тэд тийм мессежний талаар ярьсан юм.

Харин УИХ-ын дарга З.Энхболд “Энэ асуудлын талаар холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг өгсөн, хууль хяналтын холбогдох байгууллагууд ажиллаж байгаа” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар гар утас, мессежтэй холбоотой асуудлыг тус Байнгын хороо анхааралдаа авч Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулах болно гэв.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна