10 жилийн ялтай Д.Дондог наранд гарчээ
2014/10/24

УИХ-ын гишүүн асан Д.Дондогт анхан шатны шүүхээс 10 жил нэг сар чанга дэглэмтэй ангид хорих ял оноосон билээ. Тэгвэл тэр өдгөө батлан даалтад гараад байгаа аж. Түүнийг  барилга барих газрын зөвшөөрөл гаргуулж өгнө гэж “Меритон” компаниас 681.6 сая төгрөг залилан авч өөрийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм.

Харин өчигдөр давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хянан хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж түүний бие тааруу байгаа тул эмнэлгийн магадлагаагаар батлан даалтад гаргалаа.

Шүүгчид түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн бус, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагад нийцээгүй хэмээн үзжээ. Тухайлбал Д.Дондогийн бусадтай өгөлцөж авалцсан мөнгөний хэмжээг тодорхой тогтоох, бусдад учруулсан хохирлыг барагдуулахын тулд “Сумбар” компанийн хөрөнгийг үнэлүүлэх ёстой гэжээ.

Энэ талаар Д.Дондогийн өмгөөлөгч Б.Энхдалай  “Миний үйлчлүүлэгч анхнаасаа энэ хэрэгт ямар ч холбогдолгүй... Зээл гэдгийг өгсөн хүн нь ч мэднэ. Д.Дондог гуай өөрөө ч зээлж байгаа гэж ойлгосон. Төөрөгдөл үүсээд хэн нэгнийг залилчихсан асуудал байхгүй, анхнаасаа л мөнгө зээлнэ, буцаагаад төлнө гэсэн. Түүнээс  албан тушаалын болон бусад байдлаар хэн нэгэнд  тусална, дэмжинэ, газар олж өгнө”  гэсэн асуудал байгаагүй юм билээ” хэмээн ярьжээ.

П.Урнаа

 

   

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    хилмэгдүүлэлтийн үе иржээ ичсэн хүмүүс хүнийг ална шүү
    2014 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин
    Хөөрхий настай хүнд юун ч их жил өгдөг юм бэ дээ
    2014 оны 10 сарын 26 | Хариулах
Сонин хачин