Ардчилсан намын 34 гишүүн Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг огцрохыг шаарджээ. Тэд Э.Бат-Үүл даргыгаа Н.Алтанхуягийн эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрч давшлан намынхаа нэр хүндийг унагасан, түүнтэй уулзаад ярилцахын оронд шар хэвлэлийн баатар, МАН-ын “идэш” болголоо хэмээн үзэж байгаа аж.

2012 онд АН сайндаа ялаагүй, МАН-ын саналыг МАХН хуваагаад ялсан. Тэгвэл дараагийн сонгуулиар МАН-ын саналыг дахин МАХН-аар хуваалгах гэрээг АН-ын дарга Н.Алтанхуяг хийж байхад Э.Бат-Үүл яагаад эсэргүүцээд байгааг тэд ойлгохгүй байгаа гэнэ. Түүнчлэн 2016 оны сонгуульд АН ялах, ялагдах нь Үүл даргад хамаагүй бололтой хэмээн үзэж буй.
Мөн тэд Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хорооны гишүүдэд Нийслэлийн АН-ын даргаас Э.Бат-Үүлийг огцруулахыг уриалж байна, шаардаж байгаагаа илэрхийлэв.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна