Хятадуудыг балиашиглагч Д.Зоригт
2014/10/23

Өмнөд хөршийн төрийн мэдлийн Bank of China-ийн салбарыг Монголд нээх асуудлыг Ерөнхий сайд мэдэхгүй гэж байсан ч, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун Си Жиньпин даргын Монголд хийх айлчлалыг эхлэхийн өмнөхөн ярилцлага өгөхдөө тийм санаа агуулж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “БНХАУ-ын зүгээс Хятадын банкийг Монголд нээхийг төр засгийн удирдлагуудаас хүсч байгаа. Хятадын Засгийн газар ямартай ч дэмжсэн. Мэдээж эцсийн шийдвэрийг Монголын тал гаргана. Бидний энэ хүсэлтийг нааштайгаар хүлээн авахыг Монголын талаас хүсч байна. Дэлхийд нэр хүндтэй Хятадын банк Монголд салбараа нээвэл эдийн засагт хүчтэй дэмжлэг болно. Нөгөөтэйгүүр энэ банк “Монголд орж ирснээр арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүсэхгүй. Хятадын зүгээс Монголын Засгийн газраас хязгаартай эрх хүссэн. Тиймээс Монголын арилжааны банкны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэхээс өрсөлдөхгүй. Нөгөө талаар дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм том банк Монголд орж ирвэл эдийн засагт ашигтайн дээр гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл үзүүлж, тэднийг татах боломжтой юм” хэмээн хэлсэн юм.

Тэгвэл Хятадын банкийг Монголд авчрах тал дээр дэмжсэн байр суурьтай байгаа улстөрчдийн нэг Д.Зоригт гишүүнийг Сангийн сайдалд суулгах асуудал яригдсан нь бас л асуудал дагуулсан хэрэг шүү. Яахав энэ асуудлаар хоёр улсын Засгийн газар ойлголцлоо нэгтгэвэл Монголбанк шийдвэрлэх учиртай. Гэхдээ улстөрчид шийднэ гэдэг бол асуудал эцэслэгдсэн гэсэн агуулгатай билээ. Уг нь  Bank of China-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн дэд төлөөлөгч Дай Шингжүн  “Монголын зах зээл дэх Хятадын хөрөнгө оруулалттай санхүүгийн анхны эл байгууллага хэрвээ салбараа нээвэл дотоодын арилжааны банкуудад дарамт үүснэ гэж бид болгоомжилж буй. Гэвч манайд нээх салбар нь иргэдийн зээл, хадгаламж болон жижиг, дунд бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлэхгүй. Монголоос санхүүжилт авч чаддаггүй Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага болон дэд бүтэц, уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүдэд их хэмжээний зээлийг урт хугацаатай олгох зорилготой гэв. Тэр тусмаа төгрөгөөр бус ам.доллар, эсвэл юанийн зээл олгох юм байна. Мөн худалдааны санхүүжилт, юанийн клирингийн үйлчилгээ үзүүлэх гэнэ. Хадгаламжийн хувьд Монголын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй, хөрөнгийн шаардлагаа олон улсын хөрөнгийн зах зээл болон банк хоорондын санхүүжилтээр шийднэ” хэмээн жилийн өмнө хэлж байсан.

Гэтэл одоо тэд өөр зүйлийг хэлж ярьж байгаа юм. Гол нь тэдний ахисан барьцыг Д.Зоригт, О.Чулуунбат нарын нөхдүүд ил шулуун балиашиглах болсон нь анхаарал татсан асуудал мөн л дөө.

Сангийн сайдад нэр дэвшсэн  УИХ-ын гишүүн Д.Зоригтын тухайд “Монгол Шуудан”-гийн гэх тодотголтой тэрбээр бизнес, улстөрийг хослуулан  өдийг хүрэхдээ хууль, журам зөрчсөн олон үйлдлийг хийсэн байдаг ч, тэр болгоноо том асуудал болгон дэгдээж газар авахуулахгүй байх тал дээр сайн ажиллаж ирээ юу гэлтэй нэгэн гэдгийг нь тодотгох нь зөв болов уу.   “Монгол шуудан” банкны хөрөнгө оруулагч байхдаа жижиг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг нь “Хадгаламж” банкинд худалдсан тул тус банкны жижиг хувь нийлүүлэгчид энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шат шатны шүүхэд хандсан байдаг. Улмаар гурван шатны шүүхээс “Монгол шуудан” банкны хувьцааны хяналтын багцыг барьж байсан хүмүүс нь жижиг хувь нийлүүлэгчдээсээ зөвшөөрөл аваагүй худалдсаныг тогтоосон ч, хохирогчид өнөөдрийг хүрэхдээ хохирлоо бүрэн барагдуулж чадаагүй л явцгааж байгаа аж.

Мөн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Гермес компанид тэрбээр их хэмжээний хувь эзэмшдэг. Гэтэл Гермес ХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгож шинээр IPO гаргахад Санхүүгийн Зохицуулах Хороо хэд хэдэн алдаа гаргасан байдаг нь Д.Зоригт болоод Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга  Дашдондовын Баярсайхан нарын хооронд тохиролцоо байсан байж болзошгүй гэж  харахад хүргэдэг юм. Баримтуудаас  харахад УИХ-ын гишүүн  Д.Зоригт хэлж ярьж явдгаасаа тэс өөрийг хийдэг нэгэн гэж л ойлгогдоно. Өөрийн бизнесийн мөнгөний урсгалаа нэмэгдүүлэхийн тулд Санхүүгийн Зохицуулах Хорооны эрх мэдэлтнүүдтэй хуйвалдсан тэрбээр Сангийн яамыг зална гэхээр эхнээсээ л эвгүй дуулдсан. Банк дампууруулж тоглосон, сонгуулиар луйвар хийсэн,  “Номаранг”-ийн залиланг хийсэн нөхдүүдийн нэг гэхчлэн олон асуудалд холбогддог Д.Зоригт шиг хүн сайд болно гэвэл төрийн ажил жонхуурчээ, жонхуурч!

М.Мөнхжин

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (7)

  • xxx
    tiim shuu
    2014 оны 10 сарын 26
  • suga
    hujaa hujaagaaraa l bn iim mhvniig songoj bgaa ard tvmeeen gej vnen tsgaan tsaas yum daaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • hujaa
    material impeksiig samarsan hvn mun biz dee!!!!!! ene chini
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • zochin
    ene hun mongol hun mon uu. mongol hun mon bol mongoloro baimaar uym.uy dutla gej hujag demjine be.iim humusig songulid demjihgui baih heregtei
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • sem
    Mongoliin oroid Xytadiin uuguul suuguuluud zalarsan. Odoo 2016 ond Ard olon medejdee
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
    • xxx
      tiim shuu
      2014 оны 10 сарын 23
  • Хужаа
    ЗОРИГТ БИШЭЭ ЗОЛИГТ БАЙХГҮЙ ЮУ
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Хужаа
    ЗОРИГТ БИШЭЭ ЗОЛИГТ БАЙХГҮЙ ЮУ
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
Сонин хачин