Н.Батцэрэгийг хэзээ ч дэмжихгүй!
2014/10/23

!УИХ-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг  Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилох саналыг Ч.Сайханбилэг УИХ-ын  дарга  З.Энхболдод өргөн барьсан. Хэрэв Н.Батцэрэг  сайдын суудалд суувал  “Шударга ёс” эвслийн бүлгийн даргын суудалд З.Баянсэлэнгэ болон УИХ-ын гишүүн  О.Баасанхүү нарын аль нэг нь суух тухай яригдаж байна.

Мөн сайдын суудлаас Н.Батцэрэг нэрээ татах тухай ярьсан гэсэн албан бус мэдээлэл ч  байна. Тэрбээр  “Би сайд болохгүй” хэмээн ярьсан сурагтай. Н.Батцэрэгийг сайдаар томилох асуудлыг  Ерөнхийлөгч дэмжээгүй гэсэн яриа өнгөрөгч долоо хоногт гарч байсан.

Тэгвэл  ЕТГ-ын Олон нийтийн  харилцааны  зөвлөх А.Ганбаатар “Н.Батцэрэг гишүүний асуудлаар Ерөнхийлөгчтэй огт зөвшилцөөгүй. Тийм уулзалт болоогүй. Ерөнхийлөгчийн хувьд Н.Батцэрэгийг УИХ-ын гишүүн учраас сайд байж болохгүй гэсэн энэхүү байр суурин дээрээ хатуу зогсоно” гэсэн байна.

П.Урнаа                                                                                                                                                                                                                             

                                                              

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин