МАН-ыг газрын хөрснөөс арчиж хаяна
2014/10/23

 Ерөнхий сайд Н.Алтанхуяг АН-ын даргын хувиар МАХН-ын дарга Н.Энхбаяртай эвссэн гэрээ байгуулсан нь, суудаасаа огцроход хүрэх том шалтгаан болоод буй. Түүнийг огцруулахаар 28  гишүүний гарын үсэг зурсны дээрээс нэмж 10 гаруй гишүүн дэмжсэн. Тэдгээр нь АН-ын  М.Зоригт, Р.Амаржаргал, Х.Баттулга “Шударга ёс” эвслийн Л.Цог, О.Баасанхүү нар гэсэн мэдээлэл байгаа юм. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар “Шударга ёс” эвсэл 5 хоногийн завсарлага аваад байгаа билээ. Тэгвэл Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёрын байгуулсан гэрээний үндсэн агуулга гэх ийм нэг зураг гараад байна. Энд бичсэнээр бол АН, МАХН хоёр МАН-ыг газрын хөрснөөс арчих сонирхолтой байгаа бололтой.

Б.Билэгт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин