Хотын дарга Э.Бат-Үүл “2 дугаар суваг” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон аж. Тэрбээр ерөнхий сайд Н.Алтанхуягийн МАХН-тай байгуулсан гэрээний талаар ярьжээ.
Тэр Н.Алтанхуягийн талаар хэлэхдээ “...Эрүүл саруул ухааны хэмжээ хязгаарыг давлаа ш дээ, өөрийгөө авч гарахын тулд долоон сайдыг золигт гаргасан. Бүтцийн өөрчлөлт гэж барьж орж ирээд л, мянган матрын нулимс унагаад яах юм бэ, танхимынхаа долоон гишүүнийг золигт гаргаа биз дээ. Одоо өөрийгөө аварч гарахын тулд Ардчилсан намыг золиосонд гаргаж байна ш дээ. Би одоо хүний нүүр лүү яаж харахаа мэдэхгүй байна. Захын хүн л энэ чинь одоо юу болж байна гэж надаас асууна шүү дээ” гэж байлаа.

Мөн тэрбээр “Одоо зөвхөн Н.Алтанхуягийн асуудал ч биш, ерөөсөө эрх мэдэл, өөрийн хувийн өчүүхэн шунал хүслийн төлөө юуг ч золиосолж мэдэх энэ улс төрчдөөс л салцгаая”хэмээсэн юм.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд “МАН-ынхан намайг хангалттай гүтгэж, доромжилж байхад миний найз Э.Бат-Үүл намайг ингэж түгжилдэх хэрэг юун, Бид хоёр улсын хөгжил, Улаанбаатарын утааг арилгах тухай ярих цаг биш үү?” хэмээн цахим хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлжээ.
П.Урнаа
Сэтгэгдэл (1)