Улстөрд том харж, том алхана гэдэг амар юм биш. Их ачаалал үүрэх учиртай бараг кодлогдсон гэмээр өгөгдөлтэй эмэгтэйчүүдийн хувьд цөөнх нь энэ талбарт тодорч ирсэн. Тэгвэл Монголын улстөрд орон зайгаа буй болгож чадсан цөөхөн эмэгтэйчүүдийн нэг болох Ц.Оюунгэрэл хатагтайн үг болоод үйлдэлтэй холбоотой мэдээллүүд цөөнгүй л гарах болж. Хөвсгөл нутгийн угшилтай улаахан хацартай, уртаа гэгчийн үстэй охин өдий дайны яваад нөлөөлсөн хүчин зүйл олон л биз.
Тэгээд эрчүүдтэй эн зэрэгцэн гишүүн болж сайд ч болж яваа. Гэхдээ л шулуухан хэлэхэд нөгөө нэг хөдөөрхүү хандлага нь биеэ авч яваа байдлаас нь ч салдаггүй янзаараа. Улстөрч л бол тийм л байх ёстой гэсэн шиг богино үсний засалттай хэчнээн ч жил болов доо. Өмсөж зүүхийн хувьд ч ялгаагүй. Ер нь тэр юм болгон дээр нэг тийм хуучинсаг өмнөх тогтсон арга барилаараа ханддаг нэгэн гэхэд болохоор. Уг нь Соёл, спорт, аялал жуулчлал хариуцсан сайдаар аливаад маневарлах чадвартай, сэтгэж чаддаг хүн суух ёстой байсан болов уу. Ц.Оюунгэрэл сайдын тухайд тийм биш байсан учраас ч шүүмж баахан дагуулж байгаа биз. Ямартаа л түүний байр байдал, хувь характер, хандлага сэлтийг нь харахаар Гадаад харилцааны асуудал эрхлээд сууж байсан нь илүү зохицмоор ч байсан юм шиг буудаг. Гэвч тэгээд АН-ынхаа даалгавраар өөр асуудал хариуцаад сууж байна. Гэхдээ бас болоогүй ээ. Суудлаа ашиглан дотно хүмүүстээ ч буян үйлдээд байгаа гэх.

Юу гэхээр УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Косово улсын Приштина хотод зохиогдсон олон улсын моно жүжгийн уралдаанд тэргүүн байр эзлээд ирсний дараа 65 сая төгрөгөөр шагнав. Түүнийг ийн шагнал хүртсэний дараа хэрхэн яаж дүйцүүлэн шагнах талаар судалтал “ЮНЕСКО-гоос жил бүр зохиогддог Олон улсын моно жүжгийн уралдаанд Гран При хүртвэл” гэсэн заалт байдаг аж. Гэтэл нөгөөх тэмцээн нь тэс өөр хэмжээнийх байгаад байдаг. Ц.Оюунгэрэл сайд жүжигчин Ц.Баясгалантай найз болохоороо л ингэж шагнасан юм билээ. Тэдний нөхөрлөл ч хэн хэндээ их үнэ цэнтэй бололтой юм.

Учир нь Ц.Оюунгэрэл хатагтай өөрийнхөө уртаас урт гэзгийг тайруулчихаад олон жилийн туршид хадгалж явсан байдаг. Харин найз Ц.Баясгалангаа түүхэн дүр бүтээх болоход өөрийнхөө үсийг бэлэглэж байсан аж. Тэгэхээр ийм хэмжээний нөхөрлөл байхад, найздаа тэр 65 сая төгрөгийг яаж ийж байгаад өгчихөө харин ч нэг мэдэж байсан байлгүй дээ...
М.Мөнхжин
Сэтгэгдэл (35)