Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх аж. Харин тус байнгын хороо болоод Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Сангийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм байна.

Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Барилга хот байгуулалтын, Зам тээврийн, Уул уурхайн, Эдийн засгийн хөгжлийн, Эрчим хүчний сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал хэлэлцэх бол Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор Гадаад харилцааны сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн дээрх хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх нь.
Эдийн засгийн байнгын хороо Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, эрчим хүчний сайд нарыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэх юм байна.
Байнгын хороод эдгээр асуудлуудыг хэлэлцсэний дараагаар УИХ Засгийн газрын шинэ сайд нарын асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх юм.
Б.Билэгт
Сэтгэгдэл (2)