Бүтцийн өөрчлөлт хийгдсэн Засгийн газрын шинэ сайд нар хэн хэн байх вэ гэдэг нь тодорхой болоод байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын дарга З.Энхболдод шинээр томилох сайд нарыг өргөн мэдүүллээ.

Тодруулбал, Уул уурхай, эрчим хүчний сайдад Р.Жигжид, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригт, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарыг өргөн мэдүүлээд байна.
Түүнчлэн Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Зам тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг чөлөөлөх хүсэлтийг өргөн мэдүүлжээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна