МАХН-ын дарга Н.Энхбаяр бүтцийн өөрчлөлт хийгдсэн Засгийн газарт шаардлагатай бол зөвлөнө гэдгээ хэллээ. Тэрбээр “Манай нам Засгийн газарт орох бүрэлдэхүүнээ авч үлдэх, Засгийн газрын бодлогод оролцох, үйл ажиллагааных нь үр дүнг хамтдаа үүрэлцэх гэдэг утгаараа асуудалд хандаж байгаа. Түүнчлэн хоорондоо яаж ойлголцох, хэрхэн бие биенийхээ эрх ашгийг хамгаалж ажиллах вэ гэдэг талаар ярьж байгаа би ойлгож байна. Тэд ярьж байх явцад шаардлагатай бол би зөвлөнө. Энэ Засгийн газрыг ард түмний төлөө сайн юм хийгээсэй л гэж бодож байа хэмээв.
Мөн тэрбээр Солонгос хүмүүстэй уулзаж, ярилцаж яваад их зүйл ойлгосон гэж сууна. Тодруулбал, зөв зүйтэй тодорхой бодлого байх ёстой, хувь хүнд бизнест юм уу, төрд ажиллах боломжийг нь бүрдүүлээд өгөх хэрэгтэй. Хувь хүний дотор асар их авьяас чадвар байдаг. Тэрийг нь татварын, зээлийн, дэд бүтцийн зэрэг бодлогуудаар болон хүнд сурталгүй байх, нээлттэй байх бодлогуудаар дэмжээд өгөх юм бол аль ч орны хүн хөгжиж чадна гэж ярьдаг юм билээ. Үүнийг өнөөдрийн манай төр засгийн ажил хийж байгаа хүмүүс мэдэж л яваа байх. Тийм учраас би хажуугаас нь ингэж ажилла, тэгж ажилла гэж өөрийнхөө санаа бодлыг ярих хэрэггүй байх. Тэд ажлаа мэдэж байгаа гэж найдаж байна гэлээ.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна