Давхар дээлийг нэгмөсөн тайл гэж байна
2014/10/13

Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан яамдыг удирдах шинэ сайд нарын нэрсийг санал болгох ёстой. Түүнчлэн гишүүд энэ тал дээр байр сууриа илэрхийлж байна. Саяхан АН-ын батлах өвөртлөөд байгаа УИХ-ын гишүүн Д.Батцогт “УИХ, Засгийн газраа салгаж хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалдаа хяналт тавиад шахаж шаардаад ажилладаг тогтолцоо руу орох ёстой.

Тийм учраас УИХ дотроос Засгийн газар байгуулахыг дэмжихгүй. Дахиж томилогдох сайд нарыг парламентын гаднаас санал болгоосой гэж бодож байна” гэв. Тодотгоход, УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, сайдад нэр дэвшигчдийг тодорхой болгох аж.

 

П.Урнаа

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин