Versus: Who is who???

“Versus” булан Монголын загварын “ертөнц”-ийн чиг хандлагыг зурж байгаа дизайнер бүсгүйчүүдийн хэн нь хэн бэ гэдгийг харьцуулан хүргэж байна. Тэд бол нэг үеийнхэн. Нэр нь тодорч байгаа авьяаслаг дизайнерууд юм.


 Сэргэлэн нь дэндсэн Катя Зол

Катя Зол буюу Г.Золцэцэг гэх дизайнер бүсгүй богино хугацааны дотор олонд танигдаж муухан дуучнаас илүү нэр алдартай болоод амжсан. Гэр бүлийн амьдрал болоод ажлын гараагаа харьд байхдаа эхлүүлсэн Катя Зол  хаана сургууль соёл дүүргэснээ тас нуудаг нь сонин. Хар багаасаа л Малайзад ажиллаж, амьдарсан гэх Катя Зол Малайз эртэй анхны амьдралаа эхлүүлсний гэрч хөөрхөн хүү бий.  Тэр эхлээд нөхөр, хүүхдээ тас нууж ганц бие бүсгүй хэмээн өөрийгөө нэрлэж байсан ч,  нэгэнтээ  илчлэгдсэн. Ийн хувийн амьдрал болоод хувьсгалын ажил нь ч анхаарал татдаг  Катя Золыг  эрлийз гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй. Сүүлийн хэдэн жил эх орондоо суурьшиж Малайз дахь амьдралаа мартсан Катя Зол хоёр дахь амьдралдаа хөл тавьж оюутан залууг  нөхрөөрөө сонгосон гэнэ лээ.  

Малайзад байх хугацаандаа “СК” моделийн агентлаг болон Jaymatt гэх зэрэг газруудтай хамтран ажиллаж байсан гэх Катя Зол өмнөө том зорилго тавьж түүнийхээ төлөө шаргуу зүтгэж чаддаг дайчин бүсгүй гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Сүүлд гэхэд АНУ-ын Нью-Йорк хотод болсон “Мercedes Benz New York fashion week” загварын долоо хоногт оролцсон байна. Энэ шоунд оролцохын тулд Катя Зол хэд хэдэн чадварлаг дизайнеруудтай хамтран хувцас загвараа зохиосон аж. Гэхдээ тэдгээр загваруудаа бүгдийг нь зөвхөн  өөрийнхөө нэр дээр тайзнаа амилуулсан. Ер нь түүний арга барил овжин талдаа гэхэд болно. Зөвхөн энэ шоунд оролцохын тулд эрхэм ерөнхийлөгчтэй хүртэл жич уулзсан, төрөөс тэтгэлэг авсан  сүйхээтэй бүсгүй.

Олонд танигдаж эхлэхдээ л олны танил дуучин, жүжигчин бүсгүйчүүдтэй нөхөрлөж, томоохон компанийн эздүүдтэй хамтдаа харагдах болсон Катя Зол хэний ч авч чадаагүй тэтгэлэг тэтгэмжийг төрөөс авчихдаг.  Монгол брэндийг  дэлхийд таниулан сурталчилж, үүгээр дамжуулан өөрийн нэрийн брэндүүдээ дэлхийн олон арван дэлгүүрүүдэд нийлүүлнэ  гэх зорилго тавьсан Катя Золын намтар ийм л байна.  Тэрбээр улс орныхоо нэрийг олон улсад  дорвитой гаргаж амжаагүй байгаа ч,  ийм том зорилго тавьсан юм хойно нэг л өдөр бөмбөг тэсэлж мэдэх л юм.

 

Загварын цөмд нэвтэрсэн бүсгүй


Ариунаа Сүри  нэрээрээ олонд танигдсан дизайнер Ариунаа олны танил болоод тодорхой хугацаа өнгөрчээ.  ШУТИС-ийн хувцас  загвар зохион бүтээгчийн ангид хоёрдугаар курс хүртлээ суралцсан тэрбээр  үргэлжлүүлээд  Берлиний  мэргэжлийн загвар зохион бүтээгчийн сургуульд бакалавр хамгаалж, Бремэн хотын Урлагийн их сургуулийн хувцас, загвар зохион бүтээгчийн ангид магистр хийжээ. Багаасаа загварын ертөнцөд орж өөрийн ирээдүйгээ харж байсан гэх Ариунаа Сүригийн амжилтыг гадаад ертөнцгүйгээр төсөөлөхийн аргагүй. Харин сүүлийн жилүүдэд эх орондоо ирж бие даасан загварын шоугаа хийж,  элэг нэгтнүүдээ баярлуулах болсон.


Загварын ертөнцийн цөм болсон Парис, Милан, Лондон, Нью-Йорк, Токио зэрэг хотуудад загварын долоо хоног тасарна гэж үгүй. Тэгвэл Ариунаа Сүри тэдгээр арга хэмжээнүүдийг алгасахгүй оролцдогоос гадна өнгөрсөн жил “Мерседес Бенз” шоунд албан ёсны эрхтэйгээр буюу урилгаар оролцсон. Энэ том загварын шоунд Монголоо төлөөлж анх удаа тэр оролцсон юм. Өөрийн хүч чадал, авьяас билгээрээ, хэний ч туслалцаа дэмжлэггүйгээр оролцсоор ирсэн юм билээ.


Ариунаа Сүри гадаад, дотоодод хэдийнэ өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон. Мэргэжлийнхээ төлөө бүхий л цаг зав, залуу насаа элээж яваа нэгэн гэж болно. Одоогийн байдлаар гэр бүлтэй болж амжаагүй яваа. Мэргэжлээ төгс эзэмшиж, жинхэнэ мэргэжлийн дизайнер хүн ямар байх ёстойг утгаар нь үзүүлж яваа Ариунаа өөрийгөө загварын талбараас өөр газар “амьдарч” байгаагаар төсөөлж чаддаггүй гэсэн.


Тэрбээр дэлхийн олон брэндүүдтэй хамтран ажиллаж өөрийн бүтээсэн хувцаснуудаа  Герман,  Япон зэрэг загварын цөм болсон улсуудад гаргадаг Монголын ганц дизайнер гэж болно. Ариунаа Сүригийн баримталдаг зарчим  том бага гэж голохгүй аливаа шоунд давтамжтай, тодорхой үе шатттай, амжилттай оролцох юм билээ. Ийн өөртөө  зорилго тавьж бага багаар дэлхийн хувцас загварын ертөнцийн оргил өөд мацаж яваа дизайнер гэж түүнийг тодотгоё.

Тэрбээр улсаас  болон хувь хүн, албан байгууллагаас ямар нэг байдлаар  тэтгэлэг, дэмжлэг авч байгаагүй. Өөрийн авьяас билэг, хүч чадлаараа дэлхийн томоохон шоунуудад оролцож,  эх орныхоо нэрийг дуурсгаж буй. Ингээд түүний цаашдын уран бүтээлд хамгийн  өндөр амжилтыг хүсье.

 

Элит үргэлжлэл

Төрийн шагналт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэн   бол түүний өвөө, Төрийн шагналт зураач Ядамсүрэнгийн Үржнээ  бол түүний аав. 20 дугаар зууны Монголын  оюун санааны ертөнцөд үүрийн гэгээ татуулж, жим зам гаргасан элит угсааны 3 дахь үеийн төлөөлөл болох  энэ бүсгүй дизайнер мэргэжилтэй. Эцэг өвгөдийнхөө бахархал генийн үргэлжлэл гэдгээ цаг үргэлжид батлахыг хүсэхийн ялдамд өөрийнхөө орон зайг үндэсний хувцас загварын брэндээр тодорхойлохыг зорьж яваа. Мөн л эх орноосоо илүүтэй гадаадад орон зайгаа эзэлж, тодорхойлж чадсан Ү. Юмжир хэдийнэ өөрийн гэсэн хэрэглэгч, фэнүүдтэй  болж чадсан. Дизайнер мэргэжлээрээ 15 жил ажилласан тэрбээр АНУ-д цөөнгүй жил  ажиллажээ.

“Урлах Эрдэм” дээд сургуульд  дизайнер, загвар зохион бүтээгчээр  СЭЗДС-д Санхүүгийн менежментээр тус тус суралцан  төгссөн.

Тэрбээр оюутан байхдаа л  томоохон тэмцээн уралдаанд амжилттай оролцож  тэргүүн байрын  эзэн болсоор ирсэн.  100 гаруй загвараас бүрдсэн,  бие даасан “Glamour” загварын шоугаа зохион байгуулж байсан.

Түүний загварын чиг хандлага үндэсний хэв маягаа орчин үетэй хослуулснаараа бусдаас эрхгүй ялгардаг. Тэрбээр хувцас загварын салонтай бөгөөд этник өнгө аястай, хаана  ч өмсөгдөөгүй өвөрмөц, цорын ганц загвар бүхий  хувцсыг түүний бүтээлээс та олж харах болно. Эх орноосоо илүүтэй гадаадад орон зайгаа олсон Ү.Юмжир  жинхэнэ үндэсний хэв маягтай хувцас  бүтээдэг гэж болно. Тэр загвар зохион бүтээхээс гадна өөрөө өөртөө модель. Өөрийнхөө урласан хувцасаа өөрөө өмсөж бусдад сурталчлан таниулдаг.

Хамгийн сүүлд  дизайн сонирхогчдод зориулан “Хувцасны дизайн” нэртэй номоо гаргасан.  Хувийн амьдралын тухайд үзэсгэлэн төгс энэ бүсгүй ажил мэргэжлээ нэгдүгээрт тавьсан дизайнер.  Түүний ойрын төлөвлөгөөнд гэр бүл зохиохтой холбоотой асуудал ороогүй гэсэн. Тэгэхээр  Ү.Юмжир хүрэх ёстой газартаа  хараахан очоогүй байгаа бололтой.

М.Сонор

  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    katya zol ugaasaa hudlaa huuhen. het uuriiguu duviilguh sanaatai. mongold olond tanigdahaas n umnu meddeg bsnii huvid helj bga yum. end uchnuun hun gadaad huntei suusan, tom huuhedtei gdgiig n medseer bhd hudlaa gants biye ntr gj tenegtehiig n haraad l bur ineed hursen. tgd ch uuriiguu zarahaas uur yu ch chaddaggui huuhen.
    2015 оны 05 сарын 01
  • solongo
    setguulch n yasan yalgavar uzelteigeer bichne ve, Katyag aimaar doosh hiij , huviin amidarliin het medemhiirch bichsen bj , dood taliin 2-g ilt magtsan bn elit genuu? Versus gej bgaa bol 3 langiin namtariig adil tegsh bich, unshigchid oorsdoo duneltee gargana, yasan huviin ambitsaar niitlel bichdeg hun be taalagdsangui
    2014 оны 10 сарын 12 | Хариулах
    • Зочин
      katya zol ugaasaa hudlaa huuhen. het uuriiguu duviilguh sanaatai. mongold olond tanigdahaas n umnu meddeg bsnii huvid helj bga yum. end uchnuun hun gadaad huntei suusan, tom huuhedtei gdgiig n medseer bhd hudlaa gants biye ntr gj tenegtehiig n haraad l bur ineed hursen. tgd ch uuriiguu zarahaas uur yu ch chaddaggui huuhen.
      2015 оны 05 сарын 01
  • wtf
    erliiz hun yagaad gadaad nertei bj bolohgui gej etseg eh n ogson ner ch yum biluu, mongold torloo geed zaaval Mongol nertei bh albagui
    2014 оны 10 сарын 12 | Хариулах
  • zoloo
    Ariunaa, Yumjir 2 mundag bas daruuhan, hodolmorch sain busguichuud, demjij bn
    2014 оны 10 сарын 12 | Хариулах
  • zoloo
    Ariunaa, Yumjir 2 mundag sanagddag shuu, demjij yavdag, ulam ih amjilt huseyee.
    2014 оны 10 сарын 12 | Хариулах
  • болор
    Ариунаа, Юмжир 2 бол чадвартай хүмүүс гэж боддог. Монгол нэрээ гадаадаар сольсон хүнийг бол мэргэжлийн хувьд сайн гэж хэлж чадахгүй юм байна. Тэгээд ч эцэг эхээс өгсөн нэрээ өөрчилж байгаа хүнд монголоо гэдэг сэтгэл байх уу.
    2014 оны 10 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025