Эргэн ирсэн Н.Энхбаяр үнэнийг дэлгэнэ гэв үү?
2014/10/10

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн боллоо гэх мэдээлэл гарсны араас тэр өөрийн биеэр Улаанбаатарт газардлаа.  JTBC агентлагийн дамжуулсан мэдээллийг Монголоос өгсөн гэсэн гэж тэр өөрийн амаар дуугарав.

Түүнийг эрүүл мэндийн байдлаасаа болж Солонгос улсад 8 сар эмчлүүлсэн бөгөөд гэр бүлийнхээ хамт амьдарч байсан. Улсын хөрөнгө мөнгө шамшигдуулсан асуудлаар ял эдэлж байсан тэрбээр манай улсаас орогнол хүссэн Монголын улстөрийн хүрээний анхны хүн боллоо гэх мэдээллийг Солонгосын хэвлэл цацсан билээ.

Экс Ерөнхийлөгч Монголдоо буухад намын нөхөд нь бултаараа тосож авлаа. Шадар сайдаас эхлээд УИХ-ын нэр бүхий эрхэм гишүүд намын даргаа хүндэтгэлтэйгээр хүлээн авч баяр хөөр болцгоов. Экс ерөнхийлөгч гэр бүлийн хамтаар ирсэн бөгөөд эрүүл мэндийн байдал нь  сайжирсан гэдгийг өөрийн биеэр дуулгалаа.

Тэр хэвлэлийнхэнд албан ёсны мэдээлэл өгнө гэж байсан. За ямартай ч дуулиан шуугиан дагуулсан экс Монголд хөл тавьлаа. Улстөрийн амьдрал халж эхэлсэн үед тэр ирж байгаа нь анхаарал татахаас яах билээ.

М.Сонор

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин