Твиттерийн манаачийн сэтгэл зовжээ
2014/10/09

Твиттерийн манаач түшээдийн нэг С.Дэмбэрэл дандаа л хөнгөн шингэн юм ярьж цаг нөхцөөдөг нэгэн биш гэдгээ харуулж байна. Туул гол онц их бохирдсон түвшинд байгаа тул Байгаль орчны байнгын хорооны хуралдаанаас тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэр хэлж байна.

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээллээр дэлхийн хамгийн их бохирдсон голуудын тавдугаарт Туул гол оржээ.

Улаанбаатар орчмын 13 газар Туул голын дагуух цэгүүдээс сар бүр тогтмол усны сорьц авч чанарын хяналт тавьдаг ч, лабораторийн хүчин чадал, техник тоног төхөөрөмжийн дутагдлаас болж ямар ч шинжилгээ хийгдээгүй гэнэ. Уг нь нянгийн болон хүнд металлын шинжилгээ хийж байх ёстой юм байна.

Үүнд, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори хамгийн их хамааралтай байдаг аж. Харин одоогийн байдлаар элс хайрга олборлодог 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа нь сайшаалтай ч үүнээс илүүг хийж Туул голоо хамгаалах шаардлага тулгараад байгааг хэлж байлаа. Мөн сар бүр Туул голын усны чанарын индексийг боловсруулж иргэдэд мэдээлж байх, бохирдуулагчийн төлөх төлбөрийн зарчмыг тодорхой болгоход салбарын яам анхаарч ажиллахыг С.Дэмбэрэл нарын нөхдүүд хэлж байгаа юм.

П.Урнаа

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин